УИХ-ын Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүлийг Хотын даргаар ажиллаж байхад нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хохирсон иргэдийн төлөөлөл өнөөдөр /2021.09.29/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн "Манай хорооноос гэхэд 800 гаруй айл дахин төлөвлөлтөд орохоор газраа өгсөн. Эдгээр айлын 180 гаруй нь өнөөдөр орох оронгүй байна. Энэ нь 180 хүн гэсэн үг биш түүний цаана гэр бүл үр хүүхэд гээд маш олон хүн хохирч байна. Миний хувьд найман жил тогтсон хаяггүй болж энэ тэрүүгээр тэнүүчилж амьдарч байна. Түрээсээ ч дийлэхгүй гуйлгачин болохын наагуур л байна. Энэ хохирсон хүмүүсийн өмнө Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай буруутай. Шүүхийн шийдвэрээр "Гранд лайн" компани ард иргэдийг залилсан болох нь тогтоогдсон шүү дээ. Гэтэл энэ компаниас ямар ч сураг ажиг алга" гэв.
Түүнчлэн "Гэтэл тэр биднийг доромжилж байгаа юм шиг Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд гүйж байна. "Сонгинохайрханчууд намайг үнсэж угтана" гээд телевизээр ярьж байна билээ. Үнсэж биш өндгөөр угтана. Ядаж энэ асуудлаа шийдэж өгөөд нэр дэвших хэрэгтэй шүү дээ. Бид хүнд байдалд орж хохирч үлдсэн 184 айлын төлөө суулт хийнэ. Энэ асуудлыг нарийвчлан дахин хэвлэлийн бага хурал хийж дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” хэмээр ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
huts avgai naraa