Архангай аймгийн Эрдэнэбулган сумын лаборатори нэгдүгээр сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын нээлт боллоо.
Улсын тэргүүний Лаборатори нэгдүгээр сургууль нь математик, англи хэлний гүнзгийрсэн сургалттай бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд 135 багш ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.
Хуучин сургуулийн барилга 960 хүүхдийн хүчин чадалтай ч 2200 гаруй сурагч хичээллэж байсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн суудалтай урлаг, спорт заал, номын сан, хоолны заал бүхий хичээлийн шинэ байр ашиглалтад орсноор 1-5 дугаар ангийн 1000 гаруй сурагчид шинэ байранд хичээллэх боломж бүрдэж байгаа юм.
Архангай аймаг нь 21 аймгийн хэмжээнд боловсролын чанараараа долдугаар байрт жагсдаг бөгөөд энэ амжилтаа ахиулахыг салбарын сайд захилаа.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, сумын удирдлагууд оролцлоо.
Сэтгэгдэл ( 1 )
Яаая мундаг нээлт болжээ