Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцсээс Гялалзахын энгэр хүртэлх 4.7 км авто замын ажил эхэллээ.
Уг ажлыг УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан санаачлан хийлгэж байгаа бөгөөд замын хувьд хоёр эгнээ, 7м өргөнтэй, дугуйн болон явган хүний зам, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдсэн байх юм.
Тэрээр хэлэхдээ "Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, тойрогтоо хийх ажлуудаа эрэмбэлсний үндсэнд эхний ээлжинд Гачууртын эцсийн буудлаас Гялалзахын энгэр хүртэл 4.7 км авто замын ажлыг эхлүүллээ. Цаашид 20 дугаар хороонд шинээр автобусны буудал, гудамж дунд шинээр гэрэлтүүлгүүдийг хийж, иргэдээ ая тухтай амьдрах нөхцөл байдлаар хангаж ажиллахаар төлөвлөж байна" гэдгийг онцоллоо.
Шинээр хийгдэж буй авто замын ажил /2022.10.15/-нд ашиглалтад орно гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ!
Сэтгэгдэл ( 0 )