"Хоёр эрэгтэй тутмын нэг нь тэтгэвэрт гарахаасаа өмнө нас барж байна"

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос өнөөдөр /2021.09.30/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын намрын чуулган эхлэх гэж буйтай холбогдуулан ирэх оны улсын төсөвт цалин, тэтгэвэр болон нийгмийн даатгалтай холбоотой хэд хэдэн зүйл тусгахыг шаардаж, тэд энэхүү хэвлэлийн хурлыг зарласан юм. 



Энэ үеэр Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа “Монголд хоёр эрэгтэй тутмын нэг, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тэтгэврийн насанд хүрч чадахгүйгээр нас барж байна. Тиймээс тэтгэврийг өвлүүлдэг болох асуудлыг үе шаттайгаар зохион байгуулах хэрэгтэй байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг цаашид нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарах шаардлагатай” гэлээ.  

Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2022 онд үе шаттайгаар 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. 

Видео хэлбэрээр үзэх 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top