УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Э.Батшугартай ярилцлаа.
-Таны нэр дэвшиж байгаа Сонгинохайрхан дүүрэгт ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Сонгиноайрхан дүүрэг, тэр тусмаа манай 28 дугаар хороо бол их онцлогтой. Энэ тойргийн 60 хувь нь гэр хороолол, 40 хувь орон сууцны хороолол байдаг. Байшин хорооллууд маань 1985-1986 онд баригдсан тул дулаалга, автомашины зогсоол асуудалтай. Мөн ажлын байрны асуудлыг шийдэх шаардлагатай байна. Гэр хороололд агаарын, хөрсний бохирдлыг шийдэх, ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Энэ бүхнийг шийдэхийн тулд би багаар ажиллана. УИХ, Засгийн газрын гишүүдтэй хамтарч, баг болж ажиллана.
-Тантай хамт нэг тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчид таныг мэтгэлцээнд дуудсан байсан?
-Тийм. Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэм баримтлах ёстой. Цар тахал гэдэг өвчин бол том аюул юм. Одоогоор энэ өвчнийг 100 хувь шийдсэн улс орон алга. Ийм цаг үед манай Засгийн газар сайн ажиллаж байна гэж харж байгаа.
Манайх вакцинжуулалтаа нийт хүн амын 65 хувьд хүргэсэн. ДЭМБ-аас цар тахал арилахгүй, бид үүнтэй зохицож амьдарна гэж мэдэгдсэн. Бид вакцинжуулалтад идэвхтэй оролцож байж энгийн амьдралдаа орно. Хамгийн эхлээд халдвар хамгааллын дэглэм барих ёстой. Иргэдтэй уулзаж байхдаа ч халдвар хамгааллын дэглэм барих ёстой гэж хэлмээр байна.
-Таны аав Н.Энхбаяр таныг улс төрд оруулах сонирхол ихтэй байна гэж шүүмжлүүлдэг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Би бол өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлтэй хүн. Манай аав, ээж миний сонголтод нөлөөлдөггүй байсан. Тухайлбал, ямар мэргэжилтэй болох, аль сургуульд орох, ямар ажил хийх тал дээр зөвлөнө. Гэхдээ шийдвэр гаргахад нөлөөлдөггүй. Өнгөрсөн 2009 оноос хойш миний аав УИХ-ын гишүүн, сайдын ажил хийгээгүй. Би 12 жилийн дараа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа нь цэвэр өөрийн шийдвэр юм.
-Таныг хоёр намын нэгдэх тохироогоор нэр дэвшлээ гэж хардах хүмүүс байдаг. Энэ үнэн үү?
-Энэ бол ямар нэг тохироогоор нэр дэвшиж байгаа зүйл биш. Намайг нэр дэвшихээс өмнө МАН-ын Бага хурлаар журам гаргасан. Энэ журмын дагуу нэр дэвшиж байгаа.
Сэтгэгдэл ( 24 )
САЙХАН ШААНА ШҮҮ НЭЭРЭЭ
Энхбаярын хүү болж төрснийхөө төлөө нэр дэвших, сонгогдох эрхээ хасуул гэж шаардаж байгаа зарим хүмүүсийг ойлгохгүй юм. За тэгээд Сонгино хайрханчууд л сонголт хийнэ шүү дээ.
Батшугарыг дэмжнээ\n
ЧИ ЕР НЬ ОДОО Ч ЦААШИД Ч НЭР ДЭВШИХ АЛБАТАЙ ЮМ УУ
Энэ нөхрийн мэдлэг энэ тэр ч ёстой худал юм байноо.Рүн байгаа баыдлаасаа мэдэгддэг.Энэ нэг л биш нөхөр байна.Яахав аавынхаа төрийн өндөр албаны нэрээр гадаадын нэр хүндтэй сургуулийн дипломтой болчихсон түүгээрээ түрий барьж ганц нэг гайгүй ажилд томилогдож суудлын бөглөөс болж явсан л нөхөр байна гэж ойлголоо.
МОНГОЛБАНКИНД 4 ЖИЛ БУГ БОЛЖ СУУГААД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ, ААВЫН ЭРХ ЖААЛ ЧАМААС ГОРЬДОХ ЮУ Ч БАЙХГҮЙ. ГАДААДЫН НЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОМПАНИД ТҮР АЖИЛЛАСАН БОЛСОНОО НЭГ ИХ СҮРХИЙ ЮМ БОЛГОЖ БҮҮ ЯРЬ. СУРГУУЛЬ ТӨГССӨН ХЭН БООВЧ АНХАН ШАТНЫ ТИЙМЭРХҮҮ АЖИЛД ОРООД ЦАГ НӨХЦӨӨХ, СУРАХ ЗҮЙЛ ЗАХААС АВАН ШҮҮДЭЭ. ЧИ ААВЫНХАА ЗАВШИЖ ОЛСОН МӨНГӨӨР БАЙГУУЛСАН КОМПАНИУДЫНХАА ХУВЬЦААГ ӨСГӨХ АЖИЛДАА ЭХЛЭЭД АЖИЛЛА.
монголын бүх сонгогчид мэдэж байгаа юмыг чи хичнээн үгүй гээд яахав дээ!!!??? чинии төлөө МАХН-н жирийн олон мянган гишүүдийн итгэл үнэмшлийг газар шороотой хамт булшилсаныг чи муу гөлөг юу гэх вэ???!!! та 2-оос ял асуух адар бий
шаа бандиа
Demjeed demjeed yavdaggui neg nohor bh uymaa...
zugeer orj boldog bol bi orii l doo bi devshii shuud yalna gedegtee bi itgeltei baina.\n
ZUGEER MEDEHGUI SHAAJIISAN CHINI SHAATSIISD GEDEGTEI ADIL BAINA NAADAH CHINI
MUNGUUR SHAASIIMAA L GEECHDEE,HUDLAA GENEN HONGOR BOL NTR
uuuuu saihan ichihgui shaahiimaa
Сахал билгээ чи энэ хүүхдээ нэг саын ороолгох хэрэгтэй шүү ойлгооо! Хүүхдээрээ дээшээ мөлхөөд бн. Болоогүй тэр экс цоомоод хэлж болиуулаад ажил хийлгэх хэрэгтэй бн. Энэ хүүрийн намбарваан хүүхдийг чинь урдаа түлхчээд төр засаг руу дахиаад зүтгээд зүүдлээд бн. Эсвэл сахалаа чи хүүхдээ хажуудаа аваад ажилд сурга. 10 жилийн дараа яахав сонгуульдаж болохым ойсоооон сахалаааа
тохироог аав чинь хийчихсэн учраас миний дүү юу мэдэх дээ
Хөөрхий минь, дагуул хүүхэд юм байгаам
yag shde morio..
Аав чинь намаа тарааж Хүрэлсүхэд боломж олгож байж чамайг нэр дэвшүүлсэн нь тохирол биш юм уу хүү минь.
Залуу хүн яагаад болохгүй гэж бусад намаас орлоо гээд хэрүүлийн л нэмэр Батшугараа дэмжнээ
Бурхан минь, Битгий сонгогдоосой.
Yaaltachgui boevik Bilegttei uvchsun um shig adilhan baina
Өмхий хэлгүй гагал мэдрэлийн өвчтэй Фсда минь зайлаарай
kkkkk timuu
Mongolooroo sain yarij bas buicheed surchihaa tegej baij daraa daraagiin zuiliig hiij yarih heregtei shuu