Өдгөөгөөс 13 жилийн өмнө тухайн үеийн АН-ын дарга Ц.Элбэгдорж сонгуульд ялагдсан уураа төв талбайд гаргаж байв. Ингэхдээ нийт иргэдийг бухимдал цухалдаа татан оролцуулж, эцэст нь таван хүний аминд хүрсэн эмгэнэлт явдал түмний ой санамжид бий.
Энэ явдал нь түүхэнд “Долоодугаар сарын 1” хэмээн хараар тэмдэглэгдэн үлджээ. Гэтэл АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэргүүтэй гишүүд өнөөдөр Сүхбаатарын талбайд “Одоо боллоо” нэртэй жагсаал зохион байгуулахаа илэрхийлсэн. Харин жагсаалд нуруугаа авахуулсан иргэд "Цар тахлын халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж, хадлан тарианы цагаар бас юун жагсаал, цуглаан вэ" хэмээн ундууцаж байгаа нь сайн хэрэг.
АН-ын бүлгийнхэн уг жагсаалаа нэлээд өргөн цар хүрээнд, дуу чимээтэй зохион байгуулахаар төлөвлөж байгааг эх сурвалж дуулгав. Үүнээс харвал, Д.Ганбат тэргүүтэй АН-ын бүлгийн гишүүд “Долоодугаар сарын 1”-ний хар өдрийг эргэн дурсаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байгааг иргэд ярих боллоо. Хүчээр буюу мөнгөөр зохион байгуулсан жагсаал цуглааны ар талд үүрч барахгүй хариуцлага, дүүрч барахгүй зовлон үлддэг гэдгийг мэдмээр юм. Хүчээр, мөнгөөр гэдэг нь одоо цагт хэдэн хийтэй улстөрч дагаад жагсаал цуглаанд оролцох иргэн байхгүй болсон. Гагцхүү мөнгө л үйлчилдэг болсон гэх. Тэгээд ч хүн төрөлхтний хөгжил асар хурдтай довтолгож, жагсаал цуглаан хүртэл “мода”-наас гараад байна шүү дээ, улстөрчид өө. Цаг үеэ мэдэр.
Яахав, сонирхуулахад тэдний жагсаал зохион байгуулах болсон шалтгаан нь их өвөрмөц юм билээ. Ердөө УИХ-ын 76 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсангүй. УИХ-ыг яаралтай хуралдуулж, цаг үед тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх, Засгийн газар, Ерөнхий сайд хариуцлага хүлээх, Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж, орон нутагт ковидын халдвар тараасан, МАН 100 жилийн ойгоо тэмдэглэж одон тараасан гэх мэт маш энгийн зүйлс. Шаардлагын үндэслэлээс харвал тэд атаархаад байгаа юм уу, уйдаад байгаа юм уу гэмээр санагдана. УИХ-ын чуулганы хуралдаан тэртээ тэргүй өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Уйдаад байгаа бол Д.Ганбатаас эхлээд буруу зөрүү зүйлээ өгөгдсөн минутандаа яриад л сууна биз. Үнэхээр УИХ-ыг хуралдуулахыг хүсэж байгаа бол чуулган эхэлж байгаа өдөр талбай дээр жагсдаг нь ямар учиртай юм. Эрүүл саруулаар сэтгэсэн зүйл лав биш.
Тэнд улс төрийн нэг хүчин 100 жилийн ойгоо тэмдэглэж, одон тэмдэг тараагаа л биз. Хийцгүй улстөрчид 50 насынхаа ойг тэмдэглэж болж байхад улс төрийн 100 жилийн түүхтэй нам ойгоо тэмдэглэвэл тэмдэглээ л биз, үгүй бол үгүй л биз. Хэнд хамаатай юм. Мөн цаг үед тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх шаардлагтайг сануулсан. Тамга, тэмдэг ч үгүй намын нэр дээр хэдэн тийшээ хараад сууж байгаа нөхөд чухам юу шийдэж чадах юм. Намынхаа дотоод асуудлыг ч шийдэж чадахгүй байж улс орны амьдралд хошуу дүрэх нь ёстой илүүц хэрэг. Уг нь “Гэрээ засаад төрөө зас” гэдэг дээ. Гэтэл “Биеэ ч засаж” чадаагүй Д.Ганбат даргатай хэсэг бүлэг нөхөд яах ч билээ.
Бас нэг асуудал тавьсан нь Ерөнхий сайд, Засгийн газар хариуцлага хүлээх гэжээ. Чухам ямар учраас хариуцлага хүлээлгэх гээд байгаа нь ойлгомжгүй. Тэдэнд хариуцлага хүлээлгэхдээ хүрвэл УИХ-д 62 суудалтай олонхийн бүлэг байна, Тэдэнгүйгээр огцруулж, бас хариуцлага тооцож чадна. Ийм энгийн зүйлд санаа чилээж байхаар С.Эрдэнээс намынхаа тамгыг салгаж аваад, намынхаа гишүүдийг нэгтгэмээр юм. Эдгээрээс гадна нэг зовлонтой асуудал байгаа нь орон нутагт ковид тараасан хэргийг МАН-д тохжээ. Дэлхий нийтэд тархсан цар тахлын дэгдэлтийг мэргэжлийн байгууллагууд тодорхой үе шаттай нь, тоо баримттай нь сануулаад байхад хардаггүй бололтой. Үүнийг бүр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаа шүү дээ. Ийм зүйлд бусдыг хардаж сэрдэж суухаар халдвар хамгааллын дэглэмээ л сайн барих хэрэгтэй. Юун жагсаал цуглаан зохион байгуулж, олон нийтийг турхирах вэ. Харин үүнээс үүдсэн халдварын дэгдэлт улам ихсэх вий гэх зовнил иргэдийн дунд бий.
Өөрийн бурууг бусдаас хайдаг нь жам юм даа. Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулсан нь бас л МАН-ын буруу болж таарав. Тэр тусмаа тэд ялсан учраас цар тахлын дэгдэлт ихэссэн юм даг уу даа. Өөрсдөө л сонгогчдын зургаан хувийн санал ч цуглуулж чадахгүй С.Эрдэнийг дэвшүүлчихсэн биз дээ. С.Эрдэнэ ялсан бол цар тахлын дэгдэлт буурч алга болох байж. Энэ мэт арга ядсан шаардлага тавьж, ард түмнийг буруу зүгт уриалахаар зэхэж байх юм.
Өөрөөр хэлбэл, тэдэнд ард түмэнтэй, өргөн хүрээтэй болж харагдах нь юу юунаас чухал байгаа хэрэг. Түүнээс бус “ардчилагчид” маань түмний дэмжлэг авахаа аль эрт больсон. Ерөөсөө сүүлийн үед зохион байгуулсан жагсаалд оролцсон хүмүүс хүсэл сонирхлоороо ирсэн гэж бодож байгаа бол эндүүрэл. Гагцхүү үүний ар талд санхүүгийн асуудал ноёрхож байгаа нь хүмүүсийг дуртай ч дургүй талбай дээр авчирсан нөхцөл байдал харагдах болсон.
Түүнээс бус хэрхэн халдвараас хамгаалах вэ, яаж олон хүнгүй газраар явах вэ гэж бодож байгаа иргэд ажил амьдралаа алдан жагсаал цуглаанд оролцохгүй нь лавтай. Тэгээд ч баруун зүгээс сэвэлзсэн энэ мэт салхинд хүний амь нас, эд хөрөнгийн хохирол байдгийг нэгэнт ойлгох болсон ард түмэн шүү дээ. Нэгэн цагт АН-ын дарга Ц.Элбэгдоржийн уриалсан “Долоодугаар сарын 1” бидэнд ихээхэн сургамж өгсөн. Үүнээс болж таван сайхан залуу буудуулсан, хагацал үзсэн, эд хөрөнгөөр хохирсон, гэм зэмгүй олон арван залууг шоронгийн хаалга татуулсан гээд дурдаад барахгүй хохирол амссан түмэн.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 11 )
Монголчууд жагсаж тэмцэж чадахгүй үнэхээр сөнөж дуусах нь таарсан эргүү ард түмэн
Энэ жагсаад бгаа нөхөд ёстой юу хийж юу хэлэхээ мэддэггүй эргүү толгойнууд хамгийн тэнэг у дэлхий даяар тархсан ковидыг та нар жагсаад дарах уу битгий тэнэгт монголын төр засаг ковид тараасан болж бна уу тэгж ярьвал хамгийн эгзэгтэй үед бараг монголын бүх хүнийг талбайд цуглуулж төмөр тараасан жэнкогоо бас ярь хэл шударга юм бол намаа нам шиг болгоогүй тархай бутархай хэдэн тийшээ хараад суучихсан нөхөд монголыг аварлаа юу хөх инээд хүргээд бгарай дэлхий тэр чигтээ ковидоос болоод хэцүү нөхцөл бдалтай бна та нарын улиан хэнд ч хэрэггүй тэнэг хийрхэгчид л даган баясах биз
Энэ Оюун-Эрдэнэ хүний толгой дээрх өвсийг хараад хар пиардахч өөрийнхөө толгой дээрх тэмээн чинээ алдаагаа өмгөөлөгч сохор шуналт му лгуу эрийг зйхлуулах л хэрэг байна.
Энэ засгийг зөвгөх арга байхгүй ээ.өдөр бүр 20-иод хүн үхэж байна.Ганц аймгийг өвлөлгүй хамгаалж нүүрс тээврээ зогсоохгүй байж болноо доо.Буад нь дүүрч гэж бодьё
Яадаж ганц Өмнөговь аймгаа халдвар халгаалтаа чанга сахихуулж чөдөхгүй засгийг сайн гэх үү?
mungunii zaluus ichij nuuree nuujee , archaaguy amisgaanuud ,
Буруу буруу бусдын буруу чинь АН-н уриашт
jagsaal tsuglaan moodnoos gardag yam uu,hen chamd iim teneg yam helev mal aa,naad usan tolgoidoo jaahan yam hiij av ugui bol zugeer l zail
Жагсах л хэрэгтэй өөр арга байхгүй
Жагсаал цуглаан дээр хэлж байгаа үг, ирсэн дэмжигчид гээд бүх зүйл нь хуурмаг шинжтэй, таалагдахгүй байна. Дайны хажуугаар дажин гэгчээр цагдаа нар нь асуудалд хүч түрэмгийлсэн, бүдүүлэг хандлагатай
“Долоодугаар сарын 1”-ний хар өдрийг олон удаа өдөөн турхич 5 хүний аминд хүргэсэн ц.элбэгдорж тэргүүтэй хүмүүст хариуцлага тооцоогүй хулчгар төр засгаас болж хэн дуртай нь бослого гаргая гэж дураараа хашгирдаг болсон шүү !!!! ардчилсан АНУ хүртэл жагсагчдад төрийн төмөр нүүрээ харуулж байгааг бид ТВ- р харж байна............ардчил гэдэг бол дураараа дургихын нэр биш ээ...