УИХ-ын 2021 оны намрын чуулган ХӨШГӨӨ НЭЭЛЭЭ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 01

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2021.10.01/ хөшгөө нээлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 

Тэрбээр "УИХ-ын гишүүн бүр Ажлын хэсэг ахалж, үүрэг хүлээж ажиллана. Хэлэлцсэн хууль, ахалсан хуулиа батлуулж, түүнийгээ сонгогчдоо тайлагнаж байхыг уриалж, амжилт хүсэж байна. Хүн төрөлхтөн цар тахалтай нүүр тулаад хоёр жил болж байна. Дельта гэх дараагийн давлагаа үүсээд байна. Манайд эмч, эмнэлгийн ачаалал оргилдоо хүрч, туйлдаа хүрч байна. Халдвараар амь насаа алдсан иргэдийн ар гэрт УИХ-аас гүн эмгэнэл илэрхийлж байна" хэмээн тодотголоо.

НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ХУУЛИУД

 

1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл/Шинэчилсэн найруулга/;

2. Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

З. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

4. Байгаль орчны багц хуулийн төсөл;

5. Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6. Газрын багц хуулийн төсөл;

7. Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

8. Газрын тосны тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10. Гаалийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

11. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12. Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлелт оруулах тухай хуулийн төсөл;

13. Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

14. Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

15. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл;

16. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17. Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

18. Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;

19. Иргэний нисэхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

20. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

21. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, мансуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

22. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл;

23. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

24. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

25. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

26. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

27. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

29. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

30. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

31. Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

32. Нийтэд тустай үйл ажиллагааны тухай хуулийн төсөл;

ЗЗ. Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенцийн 56 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан 2016 оны протоколд нэгдэх тухай” хуулийн төсөл;

34. Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрт (АЕТР)-т нэгдэх орох хуулийн төсөл;

35. Өрсөлдөөний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

36. Саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийн төсөл;

37. Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

38. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

39. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

40. Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл;

41. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

42. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;

44. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

45. Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төсөл;

46. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

47. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

48. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

49. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

50. Хийн хоолойн тухай хуулийн төсөл;

51. Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

52. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

53. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

54. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

55. Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл;

56. Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

57. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;

58. Хууль тогтоомжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 

59. Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл;

60. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

61. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл;

62. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

63. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

64. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

65. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

66. Шүүх байгуулах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

67. Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл;

68. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

69. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

70. Эрдэс баялгийн салбарын ил тод байдпын тухай хуулийн төсөл;

71. Эрх зүйч, хууль сахиулагч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын тухай хуулийн төсөл;

72. Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top