Г.Занданшатар: Сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллана 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 01

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2021.10.01/ хөшгөө нээлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр "УИХ-ын гишүүн бүр Ажлын хэсэг ахалж, үүрэг хүлээж ажиллана. Хэлэлцсэн хууль, ахалсан хуулиа батлуулж, түүнийгээ сонгогчдоо тайлагнаж байхыг уриалж, амжилт хүсэж байна. Хүн төрөлхтөн цар тахалтай нүүр тулаад хоёр жил болж байна. Дельта гэх дараагийн давлагаа үүсээд байна. Манайд эмч, эмнэлгийн ачаалал оргилдоо хүрч, туйлдаа хүрч байна. Халдвараар амь насаа алдсан иргэдийн ар гэрт УИХ-аас гүн эмгэнэл илэрхийлж байна" хэмээн тодотголоо.

Түүнчлэн "Эрүүл мэндийн салбарын чадавхийг богино хугацаанд шинэ шатанд гаргаж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай байна. Энэ халдварыг бид хамтын хүчээр давж гарна. Байгууллага, иргэд нөхцөлдөө дасан зохицож амьдрах шаардлага бий болж байна. Эдийн засгийн өсөлт удааширч, 2021 оны дүнгээр 5.1 хувь болох зураглал харагдаж байна. Төр түвшин, түмэн олондоо түшигтэй байхыг иргэд хүсэж байна. Сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн сайд нар ард түмнийхээ төлөө зүтгэх хэрэгтэй. Чадахгүй байгаа бол тэрнийгээ хэлэх хэрэгтэй. Сайд нар өөрсдийн салбарт ямар эрсдэл байгааг бодитой тодорхойлж, шуурхай арга хэмжээ авч байх шаардлагатай байна" гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.17.177) 2021 оны 10 сарын 01

Улиг болсон үгээ л хэлж байх шив дээ. Хариуцлага тооцно яадаг юм бол.

0  |  0
Top