УИХ-ын дарга Г.Занданшатар ТЭРБУМ МОД тарих хөдөлгөөнийг дэмжихээ илэрхийлэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 01

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо эх орондоо тэрбум мод тарих аяныг санаачилж, хэрэгжүүлэхээ мэдэгдэж, бусад орныг ч мод тарихыг уриалсан билээ.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү санаачилга, аяныг УИХ-ын дарга Г.Занданшатар дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр өнөөдөр /2021.10.01/ хөшгөө нээсэн УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганыг нээхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх зорилгоор Цөлжилттэй тэмцэх, Ойн хомсдол, доройтлыг бууруулах, Уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, Ойн цэвэрлэгээ зэрэг таван үндэсний хөтөлбөр, төслийг нэгтгэн, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн дагуу, тус хуульд нийцүүлж “Тэрбум мод-Ногоон Монгол” үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулж батлах, дунд хугацааны болон жилийн төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулах, халамжаас хөдөлмөрт шилжих зорилттой уялдуулах нь зүйтэй байна. Жишээ нь, мод тарьж ургуулаад халамжид хамрагддаг байж болно, ялын бодлогыг үүнтэй уялдуулж болно. Татварын хөнгөлөлт, шинэчлэлээр цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах цогц шинэчлэл, цаг уурын өөрчлөлтийн эрин үед шаардлагатай болсон байна гэдгийг онцолж байна" хэмээн тодотгосон юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.43) 2021 оны 10 сарын 01

Үүнийг дэмжихгүй хүн байхгүй байх оо, гэхдээ герман цагаар уулзана шүү гэдэг шиг яг таг тооцоо судалгаатай л ярьж хэлэх ёстой гэж бодож байга, түүнээс биш билэгдэлээ бодоод эсхүл хэн нэгэнд таалагдах гэж ийм их тоо хэлэх ёсгүй байсан юм. Манайхан япончуудаас нарны гүүрийг төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж болохуу гэхэд ихэд гайхаад наана нь ч биш цаана нь ч биш яг цагтаа л ашиглалтад оруулна гэж хэлсэн, гэдэг шиг юм битгий хийж байгаарай л гэж хүсээд гуйгаад байгаа юм шүү дээ.

0  |  0
Top