Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчдын сахилга хариуцлага, дэг журам, цэрэгжилт жагсаалч байдал, цэргийн алба, сахилга ёс зүйг дээшлүүлэх зорилгоор сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах, цэргийн албыг төлөвшүүлэх 1 сарын аян өнөөдрөөс эхэллээ. Аянд хүрээнд тус газрын бүтцийн нэгжүүдийн алба хаагчдын хариуцсан эд хөрөнгө, өрөө тасалгааны эмх цэгц, ажлын цаг ашиглалт, томилгоот ээлж, жижүүр, харуулын үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавьж, бие бүрэлдэхүүнд цэргийн хэргийн мэдлэг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах юм.
Мөн “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдаан зарлаж, тодорхой үзүүлэлтээр дүгнэж, байр эзлүүлэн тэргүүн байранд шалгарсан ангийн захирагч, бие бүрэлдэхүүнийг шагнаж урамшуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )