Монголын өдөр тутмын "ӨГЛӨӨНИЙ СОНИН" 15 нас хүрлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 02

15 жилийн өмнөх аравдугаар сарын 2-ны  өдөр Монголын сэтгүүл зүйн салбар  “Өглөөний сонин” хэмээх том айлаар бүл нэмж байсан түүхтэй.

Ардчилсан нийгмийн суурь бат бөх байхад хамгийн гол нөлөөтэй хараат бус хийгээд хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэхэд 15 жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөсөн “Өглөөний сонин”-ы  үе үеийн сэтгүүлчид, баг хамт олонд “Зиндаа.мн” сайтын редакциас ойн баярын мэндийг хүргэж байна.

Монгол Улсад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хэрэгжиж эхэлсэн 1998 хойшхи 20 гаруй жилийн хугацаанд  хэвлэл мэдээллийн салбарт олон арван чөлөөт хэвлэл үүсэж, өрсөлдөөний зарчмаар ажиллаж өнөөдрийг хүрсэн билээ.

Тэгвэл үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” сонин Монголын чөлөөт хэвлэлийн хөгжилд өнгөрсөн 15 жилийн хугацаанд жинтэй хувь нэмрээ оруулсаар, тэр хэрээр иргэнийхээ эрхийг дээдлэсэн ардчиллын дархлааг бэхжүүлэхэд томоохон оролцоотой байсаар ирснийг тодотгоё.

Түүнчлэн эдүгээ Монголын үндэсний өдөр тутмын топ таван сонины нэгээр нэрлэгдэн, уншигчид болон салбартаа хүлээн зөвшөөрөгджээ.

“Өглөөний сонин”-ыг эдүгээ мэдээллийн Zindaa.mn сайт, “Зиндаа” сэтгүүл, “ТВ-8” телевиз, “Гранд” сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг харьяалдаг “Эрхэт Монгол” групп эрхлэн гаргаж байгаа билээ.

Эхэнд хэлсэнчлэн хараат бус хийгээд хариуцлагатай сэтгүүлзүйн зүг зорилго нэгтэй харж, том зургаараа улс орныхоо хөгжил, дэвшлийн төлөө бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтаар,  нэгэн дээвэр дор хамтран ажиллаж буй “Өглөөний сонин”-ы редакц, хамт олондоо дахин баяр хүргэж, амжилт хүсье.

Zindaa.mn сайтын редакц

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ugluuni soniniihond(202.126.89.223) 2021 оны 10 сарын 02

bayar xurgey

0  |  0
Top