ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхан ажил хэргийн санал авна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Хонь

Ажил дээрээ алдаа гаргаж магадгүй. Санаа муутай хүмүүсийн атаархал нь танд ашигтай ажиллахад саад болно. Найз нөхдийн тусламж хэрэгтэй болж магадгүй. Эрүүл ухаанаар сэтгэж, аливаад эрүүлээр хандаарай. Хамгийн сайн эмч бол цэвэр агаарт алхах юм.

Үхэр

Завгүй өдөр. Шинэ санаа, шинэ ажил худал байж магадгүй учир төлөвлөгөөгөө сайн бодож байж гаргаарай. Идэвхтэй үйл ажиллагаа хүссэн үр дүнд хүргэнэ. Гэхдээ хуучин арга барилаа барьж ажиллаарай. Таны эргэн тойронд байгаа бүх хүнээс дэмжлэг, халамж анхаарал ирэхгүй.

Ихэр

Худалдаа наймааны үйл ажиллагаа, баримт бичигтэй харилцах зэрэгт маш сайн өдөр. Ажил хэргийн саналыг сайн бодож үзээрэй. Хамтарсан ажил ашиг авчрах ч болж буй зүйлүүд анх харагдаж байгаа шигээ биш юм.

Мэлхий

Өнөөдөр үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлээрэй. Болж буй зүйлийг өргөн хүрээгээр хар. Хувийн амьдралдаа тодорхой төлөвлөгөө зохио. Бүх зүйл тийм ч муугүй байна. Оройг хайртай хүнтэйгээ амар тайван газар өнгөрүүл.

Арслан

Аливаа хамтын үйлдлээс болгоомжилж, зохион байгуулалтын ур чадвараа өөр газар гарга. Дээд албан тушаалтнуудын зааврыг дагах хүсэлгүй байгаагаасаа болж зөрчилдөж магадгүй. Хуурмаг, бодит бус төлөвлөгөө нь санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй юм.

Охин

Санхүүгийн байдал муудах ч дээд албан тушаалтнуудтайгаа эвтэй байснаар байдал өөрчлөгдөнө. Уур уцаар, сэтгэл санаагаар унах магадлал зэрэг нь танд таагүй. Эдгээртэй нүүр тулахаас зайлсхийхийг зөвлөж байна. Гэрлэлтийн хувьд энэ өдөр таагүй.

Жинлүүр

Өмнө нь эхлүүлсэн ажлаа дуусгах таатай өөрчлөлт ирнэ. Таны амжилтыг удаан хугацаанд биширсэн хүнтэй хамтарсан ажил хийх болно. Хайртай хүмүүстэйгээ харилцахдаа амар амгалан байгаарай.

Хилэнц

Өдрийн эхний хагаст та анхаарлын төвд байх бөгөөд энэ нь ганцаардмал байдлыг нөхөх болно. Гэхдээ та чин сэтгэлээ мэдрэхгүй бол хуурамч инээмсэглэлээр хүрээлэгдсэн нийгэм харь зүйл болно. Нөхцөл байдлын бүх нарийн ширийн зүйлийг ойлгох боломжтой болно.

Нум

Өнөөдөр та үл ойлголцол, алдааг засах хүн мэт байна. Дарга нарын хүсэлт, нөхдийн асуудалд тусалж, түнштэйгээ харилцаагаа дотно болгоно. Танд ч бас ойр дотны хүмүүсийн зөвлөгөө, тусламж хэрэгтэй болох үе бий.

Матар

Дарга нартайгаа эвтэй байгаарай. Ажлын албан үүргээ хүлээн зөвшөөрч, өөрийнхөө байр суурийг хадгалж үлдэх гэж хэт бүү хичээ. Эргэн тойрны нөхцөл байдалд уусан нийц. Эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.

Хумх

Түрэмгийлэлд зохих хариултыг нь өгөөрэй. Шинэ танилтай болоход тийм ч таатай өдөр биш. Хар хүчийг дагуулах бүхий л зүйлээс хол байгаарай. Дотны хүнтэйгээ маргах, аливааг тодорхой болгох гэж хэт яарах зэрэг нь таны төлөвлөгөөг нурааж мэднэ.

Загас

Мэдрэмж тэнцвэртэй байж, ажлаа дуусгах арга, эрч хүчийг олно. Ажил хэргийн санал авч магадгүй байна. Амжилтаа удаан хадгалахын тулд өөрийн хүрэх оргилоо эхлээд тодорхойл. Өдрийн хоёр дахь хагаст өөрийгөө амрааж, аль болох тэвдэлгүй байгаарай. Эс тэгвэл ядарч, эрч хүч дундарна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top