
Тасганы овоог сэндийчиж, барилга байгууламж барих ажил хоёр сарын өмнөөс эхэлжээ.
Барилгын ажил явагдаж эхлэхээс өмнө иргэд агаарлах талбай бүхий тохижуулсан ногоон байгууламж байжээ. Гэвч ногоон байгуулажийг сүйтгэж, энэхүү брилгын ажлыг явуулсан гэж иргэд үзэж байна.
Бид энэ асуудлаар барилгын компанийн ерөнхий инженер Н.Эрдэнэбатаас тодруулахад "Мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Анх 2007 онд Бурханч лам Г.Пүрэвбат Диваажинд хүрэх энжингийн сүмийг энд барьж байгуулах ажлыг санаачилж байжээ. Тухайн үед энэ санал дэмжигдсэн байна. Гэвч өнөөдөр хашаалсан барилга байгууламжийн талаар "Бурхан шүтээний газар байгуулна" гэхээс өөрөөр албаны мэдээлэл өгөх хүн олдохгүй байна.
Чингэлтэй дүүргийн иргэн Ю.Ичинноров "Гэсэр сүмийн баруун хойшоо орсон хошуу толгойг эрт үед Зөөлөн хошуу гэдэг байсан. Хэвтэж буй зааны дэвссэн хошуутай адил харагддаг учраас ингэж нэрийдсэн юм билээ. Заан догшин зантай амьтан учраас номхотгох үүднээс үзүүр бэлд нь Номхотголын сүм барьсан нь одоогийн Гэсэр сүм. Хожим лам нар хошууны орой дээр гарч, номын хүчээр мэтгэлцэх “тасга” хэмээх зан үйл хийх болсноор “Тасганы овоо” хэмээн нэрлэгдэх болсон. Ийм түүхэн газрыг сэндийчиж, барилга барьж байгаа үйлдлийг иргэд эсэргүүцэж байгаагаа учирлалаа. Барилга барихын тулд түүхэн газрыг сэндийчиж, моддыг нь сугалж, иргэдийн амрах ая тухтай орчныг буулгасанд иргэд гомдолтой байна" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )
Лам нар номоо уншаад барилга барьж байгаа нөхдүүдиг номхотгох байх өө