БАЙНГЫН ХОРОО: Д.Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.10.06/ хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцээ. 

Учир нь, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар Д.Гангабаатарын нэрийг дэвшүүлж, парламентад санал болгохоор тогтсон юм. Байнгын хорооны гишүүдийн олонх нь Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ. 

НЭР ДЭВШИГЧ Д.ГАНГАБААТАР НЬ: Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Япон улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистр, хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, багш, дэд профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, Нидерланд улсын Утрехтын их сургуулийн хуулийн сургуульд зочин судлаач, Их Британи улсын Queen’s University of Belfast зочин судлаач, АНУ-ын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, Япон улсын Нагояагийн их сургуульд профессор. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(79.98.213.82) 2021 оны 10 сарын 06

Үнэхээр мундаг мэдлэгэтэй хүн байна.Амжилт хүсье

0  |  0
зочин(192.82.87.165) 2021 оны 10 сарын 06

үндсэн хуулийн цэцэд ийм хүмүүс байх ёстой доо түүнээс биш арын хаалгын хууль мэдэхгүй бүдүүлэг хүмүүс хэрэггүй дээ

0  |  0
Top