50 мянган амны хаалт хандивлажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Солонгос улсын “Locksky LLC” компани Монгол Улсад 50 мянган амны хаалт  хандивлах аяныг зохион байгуулжээ.

Тус аяныг монголын талаас “IW” компанийн В.Ариунтуяа болон солонгосын PARK GEUN CHUL нар амжилттай зохион байгуулж, хүлээлгэн өгсөн байна.

Коронавирусний цар тахлын үед бага ч гэсэн тус дэмэх болох үүднээс уг аяныг зохион байгуулж, олон хүнд хүртээхийг зорьжээ.

Хандиваар цугларсан амны хаалтыг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэн, Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний төв болон өрхий эмнэлгүүдэд хандивлажээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top