Тоглоом тоотой нь дээр!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

“Аав зарна” гэсэн утга бүхий зар өнгөрсөн хавар зарын сонинд нийтлэгдэж байсан. Энэ зар халуун цус судсаар нь гүйдэг хэн бүхний сэтгэлийг сэрдхийлгэж Эрүүгийн цагдаагийн алба ч шалгалт хийгээд амжсан. Гэтэл тэр нь  "Oi Entertainment"-ийн уран бүтээлчдийн"Гайхамшигт ертөнц" киноны хэсэг байсан юм. Уран бүтээлчдийг  ШӨХТГ-аас таван сая төгрөгөөр торгох, тус зарыг нийтэлсэн хэвлэлийг мөн таван сая төгрөгөөр торгох акт тавьсан билээ.

Тэгвэл өнгөрөгч сард жүжигчин Г.Нарансолонго “Зам дээр нэгэн жолооч биед нь халдлаа” гэсэн утгатай пост оруулж нийгмийг бухимдуулаад авсан. Энэ нь мөн л уран бүтээлийнх нь нэг хэсэг байж таарсан. Тэгвэл хамгийн сүүлд жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ “Дуучин Идэржавхлан эхнэртээ гар хүрчээ” гэсэн нийтлэл зурагтай нь оруулж олны цухлыг төрүүлэв. Энэ мэт хөхөрч хавдсан нүүр будалттай үл бүтэх зургаа цахим орчинд постолж хүмүүсийн хандалтыг өөртөө авах гэсэн явуургүй аргууд идэвхжиж байгаа нь нэг л ёозгүй.

“Тоглоом тоотой нь дээр” гэдэг үг бий шүү. Хэрэв та бүхэн санаж байвал  Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, дуучин Ноён Бондгор хоёр ч цахим орчинд "түнжин хагарч", бие биеэ элдэв үгээр идэж мөн л олон түмнийг хагаралдуулан баахан хэрүүл дэгдээсэн. Тэр ч бүү хэл тэд халз тулан лайв хийж хэрэлдэж, зодолдох дээрээ тулж байснаа “Энэ бол “Ноён, бэрс хоёр” нэвтрүүлгийн шоу” байлаа гэж инээлдэн бах таваа хангасан.

Тэртээ тэргүй нийгэм хангалттай стресстэй байгаа. Нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй урлаг соёлынхон, олны танил хүмүүс өөрсдийн хийсэн уран бүтээлийнхээ рекламыг олон хүнд хүргэхийн тулд заавал хар маркетинг ашиглаж хүмүүсийн эд эсийг үхүүлэх хэрэг юун. Энэ бол урлагийн хүнд байж боломгүй ёс зүйгүй, нийгмийн хариуцлагагүй, үлгэр дуурайлалгүй маш бүдүүлэг үйлдэл бөгөөд залууст “Аавыгаа зарж болох юм байна, эхнэрээ зодож болох юм байна, гудамжинд эмэгтэй хүнд халдаж болох юм байна” гэсэн сэдэл, сэтгэгдлийг төрүүлж буй хэрэг.

Цаашид иймэрхүү хар энергитэй ямар нэг сурталчилгаа хийсэн хэн бүхэнд хатуу хариуцлага тооцож явах нь зүйтэй. Муу муухайг зөгнөж, урин дуудсан, уухайлан дэмжсэн, уухичин өөгшүүлсэн энэ мэт үзэл сурталгүй, хүнд өгөөжгүй маркетинг хол явахгүй шүү. Монгол хүн “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэж ярьдаг даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sda onon(192.82.81.167) 2021 оны 10 сарын 09

Onon gj medrel sda hvvhen saltaaniihaa unjsan mahiig gargachhaad saihan yum shig tiktok hiihee boli awgai mini. Medrel alia salbadai maazrahaas uur yum mededgvi bolowsrolgvi hvvhen

0  |  0
mnbvcб(88.116.92.142) 2021 оны 10 сарын 07

Оросод зодуулсан хэн шиг болов...

0  |  0
mnbvcб(88.116.92.142) 2021 оны 10 сарын 07

Оросод зодуулсан хэн шиг болов...

0  |  0
mnbvcб(88.116.92.142) 2021 оны 10 сарын 07

Оросод зодуулсан хэн шиг болов...

0  |  0
О(103.140.11.158) 2021 оны 10 сарын 07

Тийм үүрэг хүлээдэг юмуу? Кк

0  |  0
No(5.231.146.201) 2021 оны 10 сарын 08

Иймэрхүү л наад захын боловсролгүй, маазарсан нөхөд урлагийн хүмүүс болдог.

1  |  0
:/(203.23.49.170) 2021 оны 10 сарын 07

uursduu l iimerhuu yum toohgui bhad l bolooshd bur 1 ugend durtai sdanuud shasss

0  |  0
Зочин(192.82.69.239) 2021 оны 10 сарын 08

Үнэн ичих булчирхайгүй салбадай нар өөрсдийгөө хөөргөөл тэнэгтэж өгөх юмаа Эд нарыг хэн тоох болж байнаа юун сайхан хүүхэн ийм хүүхнийг сайхан хөөрхөн гэдэг юм уу яасан замбараагаа алдсан улс вэ ийм тэнэг нөхдийг бүү тоож бай.Энэ тэнэгүүд нэг л сайхан үйлдэл хийгээд байна гэж бодоод байгаан байхдаа үнэн тэнэг хүмүүс шүү.Энэ тэнэгүүдийн дэргэд зургийн хуар шиг охид залуус өчнөөн байнадаа ичиж үхмэрүүд .МУГЖ ЖАВХЛАН МУГЖ БАЯСГАЛАН,МУГЖ ОДОНЧИМЭГ Хүмүүсийг ард түмэн хүндэлдэг юм та нар арай биш шүү

2  |  0
zochin(139.5.219.110) 2021 оны 10 сарын 07

uursdiiguu uzegchid martah bh ged l bain bain sanuulah uursd ruugee anhaaral handuulah ged l iim ium hiij bgaa bh l daa anhaaraliin tuvd bh sanaa saihan ajil sanaachlaad hiij bval humuus medreed l yavna shdyah gj iim soni ium sanaachlaj niigemiig stressduulj bdag ium boldoo said ni ium bodno bgaa niigemiin suljeegeer soyoltoi bmaar ium \n

0  |  0
Үнэ цэнэ(192.82.67.220) 2021 оны 10 сарын 07

САЛБААДАЙ НАРЫГ ТООХГҮЙ ХАЯЛДАА ТЭГЭЭД БОЛОО ШДЭЭ . МЭДРЭЛ МЭДРЭМЖГҮЙ УРЛАГЫН НЭР БАРЬСАН ЯНХАН СЭТГЭЛГЭЭТЭЙ ХӨЛТАРУУДЫГ ҮЗЭХГҮЙ ДАГАХГҮЙ БАЙХӨД ЭД БАС АРАЙ ӨӨР ӨНЦӨГӨӨС ХАНДАНА ШДЭЭ ОРКУУДАА

0  |  0
zochin(1.75.238.118) 2021 оны 10 сарын 07

yandaa bolovsrol gui uls,n gai uursdiigu aguu hun geed bodson jujegched guiee ouynii asuudaltai hj buteej bga yum gej hun uzeh ii argagui oi gudmaar yum nuud nas etheg eh bolthon uls huuhduud n yu gej boddog boldo ⁉️

1  |  0
зочин(122.201.23.84) 2021 оны 10 сарын 07

Соёлын сайд анхаарах л асуудал байна!

1  |  0
Манлай(64.119.22.222) 2021 оны 10 сарын 07

Зохиолын дуучид гэх энэ хэдэн хөдөөний орнууд хэнд хэрэгтэй юм.Тэр хөдөөнөө очиж орилолдбол таарна.

1  |  1
ккккккккккк(192.82.66.172) 2021 оны 10 сарын 07

энэ оркуудийг хэнч тоохгүй инээдтэй гахайнууд кккккккккккк

0  |  0
Top