УИХ-ын чуулган өнөөдөр 14:00 цагт хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын 4 гишүүн 2021.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал
- Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсох
Сэтгэгдэл ( 0 )