Аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, амьдрал ахуйг нь дэмжин туслах үйл ажиллагааныхаа хүрээнд хоёр алба хаагчийг өргөө цагаан гэртэй болголоо.
Алба хаагчийн ар гэрийн тайван, баталгаатай байдал нь ажлын бүтээмж, амжилтад нөлөөлж байдаг тул байгууллагаас алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлж, орон сууцжуулж, шинэ гэртэй болгон амьдрах нөхцөлийг нь сайжруулсаар байгаа юм.
Энэ удаа Эрдэнэдалай сумын Эрэн хайх аврах салбарын аврагч О.Лхагвадорж, Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн тогооч О.Цэцэгсүрэн нарт ийнхүү гэр олголоо гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )