"Тэнгэрлэг Монголын газар шороо" ТББ-аас Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хуш модны самар түүх зөвшөөрөл олгохгүй байх талаар шаардлага хүргүүллээ.
Тодруулбал, Дэлхийн нийт хуш модны 1,8 хувь нь Монголд байдаг байна. Энэхүү ховор байгаа хуш модыг иргэд самар түүх нэрийдлээр цохиж, гэмтээж байгаа учир самар түүх зөвшөөрөл олгохгүй байхыг хүсэж, өчигдөр /2021.10.06/ шаардлага хүргүүлсэн байна.
Шаардлагад:
ШУУД ҮЗЭХ
"Тэнгэрлэг Монголын газар шороо" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Бямба-Очир "Ерөнхийлөгчийн гаргасан нэг тэрбум мод тарих уриалга маш сайшаалтай. Бид ч мөн цөлжилт болоод байгааг ойлгосон эх оронч хүмүүс учраас 2017 оноос хойш 3000 гаруй мод тарьсан. Гэхдээ нэн түрүүнд байгаа модоо арчлахад анхаарах хэрэгтэй байна. Бид 10 хоногийн өмнө Богдхан уул болон Улаанбаатар хотыг тойроод байгаа уул нуруудаар явсан юм. Гэтэл хэрэглээд хаясан газ, оймс, гялгар уут зэргээс эхлээд маш их хог, новш байна. Бид голоос нэг ширхэг чулуу авах, нэг ширхэг цэцэг таслахад хүртэл айж, эмээдэг. Монголчууд уул, усаа дээдэлж сүүгээ өргөдөг. Гэтэл ингэж үй олноор нь хог хаяж байгаа нь тун эмгэнэлтэй. Ийм сайхан байгалиа хүн төрөлхтөн бид өөрсдөө сүйтгээд байна гэдэг байж боломгүй үйлдэл. Иргэд самар түүх нэрийдлээр байгаль эхээ бохирдуулж, мод гэмтээгээд байна. Энэ байдлаараа улсаас самар түүх зөвшөөрөл олгоод байвал 10 жилийн дараа манай улс хушгүй, нэг ширхэг самар ч байхгүй болж, улмаар хэрэм байхгүй болох эрсдэлтэй байна" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )