Прокурорын гомдлоор Д.Монголхүүг ДАХИН ХОРИХООР БОЛЛОО

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэсэн үндэслэлээр Ардчилсан намын гишүүн Д.Монголхүүд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай  саналыг өчигдөр шүүхэд хүргүүлсэн байдаг.

Шүүх саналыг хүлээн авч хэрэгт авагдсан баримттай танилцаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан...” гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Д.Монголхүүг суллахыг прокурорт даалгаж, өчигдөр /2020.10.06/ өдөр суллаад байсан юм.

Тэгвэл өнөөдөр /2020.10.07/ Прокуророос Ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу хурал зарлан, дахин авч хэлэлцээд Д.Монголхүүг цагдан хорих шийдвэр гаргасан байна. 

Цагдаагийн алба хаагчид Д.Монголхүүг аравдугаар сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорих шийдвэр гарсны дагуу аравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хүргэсэн аж. Улмаар цагдан хорих зөвшөөрөл шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдэж ирэхээс өмнө Д.Монголхүү нь өөрийг нь суллахыг шаардсан иргэдтэй хамт оргон зайлсан байна. Иймээс түүнийг хорих шийдвэр, шийдвэр гүйцэтгэх газарт ирмэгц эрэн сурвалжилж, цагдан хориод байсан.

Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Монголхүүг цагдан хорих үндэслэлгүй, оргон зайлахыг завдсан нь тогтоогдоогүй гэж үзсэний дагуу өчигдөр суллаад байсан ажээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.95.55) 2021 оны 10 сарын 07

Энэ хүн яг ямар гэмт хэрэгт холбогдуулан баривчлаад байгаа хүн юм бол ойлгосонгүй

0  |  0
Ахмад настан(150.129.142.252) 2021 оны 10 сарын 07

Ингэж даврааж болдог юмуу төр гэж байдаг даа

1  |  0
zochin(202.21.108.177) 2021 оны 10 сарын 07

Хятадын эрлийзийг нь мэдэгдүүлэхгүй гэж Монголхүү гэдэг нэр өгсөн юм байлгүй дээ.

1  |  1
Shine ue(66.181.161.100) 2021 оны 10 сарын 07

Зөв. Даварсан новш өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм. Монгол төрийг хүндэтгэж бай новшнуудаа

0  |  0
зочин(192.82.87.165) 2021 оны 10 сарын 07

хуулийнхан хоорондоо нэг л сонин байна даа дунд нь хүн хэлмэгдэх вий дээ

0  |  0
Top