"Мод бол миний амьдрал. Мод бол миний ирээдүй. Мод бол миний ертөнцийг таних түлхүүр юм. Ертөнцөд үлдээх миний хөшөө юм. Пушкины хэлдгээр “Хүний гараар бүтэшгүй хөшөө дурсгалаа босгов би” гэдэг шиг би хөшөөгөө сийлж байгаа. Өглөө босоод л сийлж байна. Ном бичих яахав миний мэргэжил. Нэг сая мод гэж хэлэхэд амархан. Нэг сая төгрөг гэдэг шиг. Тэр хэмжээний мөнгө захын хүнд байдаг болж л дээ. Сая мод гэдэг чинь арван мянга, нэг түмэн зуун мод юм. Өөрийнхөө хөшөөг хаа сайгүй ургуулж байна даа" хэмээн саяхан манай "Өглөөний сонинд" ярилцлага өгсөн зохиолч Ч.Галсан гуай “Байгаль орчны тэргүүний ажилтан” боллоо.
Тодруулбал, БОАЖ-ын сайд Ч.Уртнасан өнгөрсөн даваа гарагт /2021.10.08/ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсанг хүлээн авч уулзан, “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.
Түүний хувьд 60 орчим номыг герман, англи хэл дээр гаргаж, уран бүтээлийнхээ хажуугаар байгаль орчинд ээлтэй олон ажлыг санаачлан хийдэг. Тухайлбал, тэрбээр нэг сая мод тарих мөрөөдлөө биелүүлж, хоёр сая мод тарих ажилдаа ороод байгаа аж. Түүнчлэн хуурай газарт хур дуудах төхөөрөмжийг санаачлан гадаадын эрдэмтдэд захиалга өгөн зохион бүтээлгэсэн байна. Түүний энэ санал санаачилга, хичээл зүтгэлийг төр ийнхүү үнэллээ.
Сэтгэгдэл ( 1 )
наад тэргүүний ажилтанг чинь зүгээр шиоээний ард сууж байгад аваад байгаа биз дээ.