ЧУУЛГАН: Нүүрс тээврээ жолоочгүй хийхэд бэлэн болсон

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. Асуулгын үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан жолоочгүй тээврийн талаар тодруулав. Ингэхэд "Чингэлэгийн терминал ашиглалтад ороход бэлэн болсон. Өөрөө ачдаг, буулгадаг төхөөрөмж ирчихсэн. Одоо Гадаад хэргийн яамны шугамаар БНХАУ-тай технологио тохирох ажил явагдаж байна гэсэн хариултыг Л.Халтар сайд өглөө. 

Монгол Улс 2020 онд 28,7 тонн нүүрс тээвэрлэсэн бол 2021 онд 15,9 тонн нүүрс гаргана гэж бодит байдал дээр төсөөлж байна. Энэ онд буюу 2021 онд төсөөлж байснаас маш бага хэмжээний нүүрс гаргасан нь цар тахлын нөхцөл байдалтай салшгүй холбоотой юм. Дээр нь яг өнөөдрийн байдлаар 8,5 сая тонн нүүрс гаргаад байгаа аж. Тиймээс ирэх жил жолоочгүй нүүрс тээврийг хийж, 36,7 тонн нүүрс тээвэрлэнэ гэж төсөөлсөн билээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.175) 2021 оны 10 сарын 10

42 сая тонн гэдэг элийрлээсээ нэг юм салж дээ. Тэр мөн зовлонтой тот шүү. Хүрэлбаатарын дуртай тоо байсан юм шиг билээ. Нөгөө Портуны 68 хувийн татвар гэдэг шиг.

0  |  0
Top