П.Анужин: Бухимдал дагуулаад байгаа хуульд би оролцоогүй, нэг ч үг нэмээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 10

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв /2021.10.07/ гарагийн хуралдаанаар Хөрөнгө оруулагчдийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн билээ. 

Уг хуулийн зарим заалт нь асуудал дагуулаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Анужин цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Эх орон, Газар шороо, Тусгаар тогтнол, Эв нэгдэл, Үнэт зүйлийнхээ төлөө үхтэл зүтгэнэ! Зүтгэсээр ч ирсэн!

Хууль боловсруулагч Х. Ганхуяг болон боловсруулалцсан гишүүдээ! Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй Сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-аа эргүүлэн тат!!!

Хуулийн өөрчлөлтийг дэмжих гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт чинь байгаагүй шүү!!! Тийм учраас би Хулгай гэж хэлнэ!

Хөрөнгө оруулалтыг бодож буй шиг чинь яаран дааран мөнгө төгрөгний босго, оршин суух эрх ямбаар оролдож сэргээхгүй!!! Төрийн тогтвортой нээлттэй бодлого, авилгагүй засаг, импорт экспортын оновчтой зохицуулалт, шударга шүүх, эрх зүйн найдвартай орчныг бүрдүүлэх гээд жинхэнэ өөрчилж болох эрх уг нь чамд надад байсан! Харамсалтай нь чи, улсынхаа өнгө, хөгжлийг бодсон итгэлийг хөсөрдүүлж, ямар зүйл оруулах гэж буйгаа нэг ч хэлж хэлэлцэлгүй гэтэж мярайж, гэнэт оруулж ирлээ! Тийм ч учраас их хурлаар оруулж ирэхэд чинь миний бие саналаа өгөөгүй!!! Хэлэлцээд ч хэрэггүйг олон гишүүдэд уриалсан!

Дээлийн хээ, Араар тавилтын хууль санаачилсан гэх мэт хийгээгүй зүйлийнхээ төлөө гөрдүүлж ирэхдээ, Улс орны эрх ашиг хөндөөгүй аар саар асуудал учир тайлбар хийлгүй даваад ирлээ!!! Харин энэ асуудал бол гүлдийж, дуугүй сууж, эсвэл чиний хийсэн бурууг үүрэлцэж, чамайг утгагүй хамгаалж, өнөөг хүртэл буй болгосон Үнэ цэнээ гишгүүлэх Сэдэв биш!!!

Нэг талдаа үндэсний язгуур эрх ашиг хөндсөн, нөгөө талдаа итгэл эвдсэн энэ “Хог”- оо хэлэлцүүлэг ч хийлгэлгүй, түмний эе, төрийн нүүр баралгүй Хууль боловсруулагчын хувьд эргэн татвал монголын ард түмэн болоод итгэл өгсөн хувь хүн би баярлана!

Эцэст нь, надад итгэдэг бүхий л хүмүүст хандаж хариуцлагатай хэлэхэд, хуулийн өөрчлөлттэй холбоотой олны бухимдал дагуулаад буй зүйл заалтанд миний бие огт оролцоогүй, нэг үг, үсэг нэмээгүй гэдгээ чин шударгаар хэлье!

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.111.68.3) 2021 оны 10 сарын 11

Тийм байх оо Анужин гишүүн ч арай тийм юм хиймээргүй юм гэж бодоод байсан итгэл алдаагүйд баярлалаа гишүүнээ\n\n

0  |  0
Зочин(139.5.218.195) 2021 оны 10 сарын 11

Тэгвэл хуулийг дэмжээд киногоо дарсан гээд нэр чинь явж л байсан даа

1  |  0
Зочиин(192.82.78.64) 2021 оны 10 сарын 11

Гарын үсэг яагаад зурагдчихваа???

0  |  0
Маам.Ганцогт(66.181.161.98) 2021 оны 10 сарын 11

Дүлзэн авгай Молом авгай урвагч авгай төрөөс зайл

1  |  0
Зочин (202.179.21.253) 2021 оны 10 сарын 11

Тийм байлгүйдээ чамайг ийм юм хийхгүй гэдэгт итгэж байна

0  |  0
Zochin(202.9.46.136) 2021 оны 10 сарын 11

Alddaggyi amidraltai,ariuhan,suut uhaantai ,amjilttai yavaa hymyys end tsuglaj hyn doromjloh...

0  |  0
Zochin(202.9.46.136) 2021 оны 10 сарын 11

Boditoi shyymjleh bish,huruu hums bugs yarisan bydyyleg haranhui har hymyys jahan uuriiguu uurchilmuur yumdoo..

0  |  0
Giichin(103.229.122.32) 2021 оны 10 сарын 10

Unenee huleedeg malnuud er ni baidgiimuu ene heden teneg yuman dund, dandaa hogiin archaagui, ideh uuhiin don shuglesen hulgaich nar … , hereggui bugd

0  |  0
иргэн(66.181.161.101) 2021 оны 10 сарын 10

ЭНЭ МЭТИЙН ЭР ЭРИЙН ӨВӨР ДАМЖСАН АВГАЙ МОНГОЛЫН ТӨРД ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙГАА НЬ МОНГОЛ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ. ХҮРЭЛСҮХ МУНДАГ УЛСУУДАА НЭР ДЭВШҮҮЛЭН ГЭЭЛ БАЙСАН. АНУЖИН АВГАЙГ ӨВӨРТӨЛЧӨӨД САНААГАА ӨӨРЧИЛСӨН ЮМ БИШ ҮҮ ХАХА Х

0  |  0
bibi(73.74.145.22) 2021 оны 10 сарын 10

tiim blgui dee

0  |  0
Zochin(192.82.70.33) 2021 оны 10 сарын 10

aaviinhaa nutgiig doromjluuluv

0  |  0
Zochin(192.82.70.33) 2021 оны 10 сарын 10

Anujin Gazar Shoroo romaniig unsh gedeg chini ene baikhgui yu

0  |  0
Тэвчихгүй(64.119.27.25) 2021 оны 10 сарын 10

За ёстой улс төр гэлгүй юм.г тоолгүй дуугай явдаг ч ийм юман дээр үр хүүхдийнхээ ирээдүй газар шороогоо харамлаж алалцана шүүү

0  |  0
Тэвчихгүй шүү(66.181.189.253) 2021 оны 10 сарын 12

ЗА ЁСТОЙ БАРГИЙН ЮМАН ДЭЭР ТООДОГГҮЙ БАЙЛОО. ЭНЭ УДАА ЁСТОЙ АЛНА ШҮҮ НОВШНУУДАА. БИ ХЭРҮҮДЧ МОНГОЛ БИШЭЭ. ДУНДААС ДЭЭШ УХАМСАРТАЙД ОРОХ МОНГОЛ ИНЖЕНЕР ЭЦЭГ ХҮН БНА. ЗҮГЭЭР ӨНГӨРӨӨХГҮЙ, ХУУЛЬ ЦАГДААГҮЙ МОНГОЛ ЭРИЙН ХУВИЙН ТООЦОО ХИЙНЭ ШҮҮ

2  |  0
Сандаг(66.181.177.104) 2021 оны 10 сарын 10

Ганхуяг тэгнэ ээ 33-ын хэрэгтний нэг шүү дээ булгантуяа ч адил оюутолгойн тэтгэлэгийн биеэ тоосон авгай

0  |  0
Zochin(66.181.161.23) 2021 оны 10 сарын 10

Iim hulgaichuudiig eguulen tatdag boloo ter gudmand chaddiin bol na.aig barildaa nymbaataraa geed ol iig uduun turhirch uuriin na.ii hulgaich aluurchdiig mu gu arhiar uduuj gudma d gargaad bgaa biton ganbat sogtuu soliorson purevdorj nuhur huu ni hongliin shuugchees .ungu a san odontuya metiin yumnuudiig ih hurlaas zailuuldag huulitai bol ednii hiisen heregt eruu uusge shalga ganhuyg bol uls eh oron ard tumniihee esreg notstoi urvan tersleh uil yvuuldan tuuntei hamt huuli urgun barisan gishuudiig bugdiig shalga chadahgui bol oyunerdene uuruu zail chamaas ihiig huleej naidaj baisan itgel du

0  |  0
Зочин (139.5.218.158) 2021 оны 10 сарын 10

Эзнийг нь олох хэрэгтэй хуулиа уншаагүй юм уу тэгээд батлуулах гээд байдаг

0  |  0
Zochin (139.5.218.158) 2021 оны 10 сарын 10

Хүний гараар могой бариулав гэгч болжээ.

0  |  0
Схдн иргэн(59.153.86.53) 2021 оны 10 сарын 11

Энэ яшка сайн юм хийхүү схчууд дандаа харалган сонголт хийдэг биздээ өрөвдөлтэй дүүргийн өрөвдөлтэй иргэд

1  |  1
Зочин(59.153.87.171) 2021 оны 10 сарын 10

Тийм байлгүй

0  |  0
Иргэн(192.82.75.212) 2021 оны 10 сарын 10

Тийм байлгүй дээ. Анужинг арайч тэгэх хүн биш гэж итгэж ядаад байсан юмах

1  |  1
O(122.210.133.193) 2021 оны 10 сарын 11

Yamar budiun huruutai yumbe. Hodoo tsarailsan

1  |  1
wow(192.82.90.38) 2021 оны 10 сарын 10

burteujin guunia

0  |  0
zochin(59.153.113.138) 2021 оны 10 сарын 10

iim gertee hooloo hgd hvvhdvvdee haraad bj bh hvniig songosond oi gutaj bna yamarch chadvargvi eos zvigvi balai avgaig ergvvlj tatval taarna ichkvv bgad bhima bvr

0  |  0
Ахмад настан (66.181.181.132) 2021 оны 10 сарын 10

Тийм .ганхуяг анужин булгантуяа нарыг арай ийм болчимгүй заалт оруулна гэж бодохгүй байна.өнөрболорыг сайнмэдэхгүй байсан эзнийг нь олох хэрэгтэй.

0  |  1
зочин(122.201.22.112) 2021 оны 10 сарын 10

ард түмэн удаан тэсэхгүй шүү энэ бүх тэнэгрэлиыг чинь Ман ааа. Босуул боссон шиг нэг өдөр босоод ирнэ шүү давраад байгаарай

1  |  0
Bbb(192.82.76.207) 2021 оны 10 сарын 10

Ulain tsaim gariin usgee zuraad urgun meduulsen biz dee. Huulia unshaagui urgun meduulj bui bol mash hariutslagagui zuil shuu!!!

5  |  0
Иргэн(103.229.120.156) 2021 оны 10 сарын 10

Д.Өнөрболор, П.Анужин нар ард түмэндээ үнэн учраа хэлж алдаагаа засана гэж байна.Хууль боловсруулах үйл ажиллагаанд оролцоогүй, Хассуурийн Ганхуяг үндэсний аюулгүй байдал,тусгаар тогтнолын эсрэг занал хийлсэн хуулийг бидний нэрийн өмнөөс оруулсан байна гэж хэлж байна.Одоо та хоёр алдаагаа зас.Үнэхээр эх орноо,тусгаар тогтнолоо гэсэн сэтгэл байгаа бол наад хуулиа түүхийн хог руу булшилахын төлөө зүтэг,булшилахын төлөө ажлаа хийж гүйцэтгэх хэрэгтэй.Бодвол Булгантуяа дуугарахгүй байхыг бодоход Хассуурийн Ганхуягтай санал нэг байгаа бололтой.

3  |  0
Ядмаа(202.126.88.197) 2021 оны 10 сарын 10

Эрхэм гишүүн монгол удсын түшээ ийм болчимгүй байна гэдэг тун ноцтой асуудал шүү . гарын үгэс чин байгаа хойно хэн ч хардах сануулах эрхтэй их хурлынхаа индэр дээрээс наад үгээ хэлж монгол улсын ард иргэдээс ууёлал хүсэх нь зохилтой гэж би бодож байна .

6  |  0
Top