УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрийн нүүр хуудсаараа дамжуулж, мэдэгдэл хийлээ. Ингэхдээ өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Тус хуулийг өргөн барьсан гишүүдийн нэг нь Д.Өнөрболор юм. Үүнд Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох агуулга туссан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Энэ хуулийн төслийг боловсруулах явцад санаачлагч гишүүдийн саналыг нэгтгэх нэг ч удаагийн хурал болоогүй. Тэр бүү хэл Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байгааг нь ч би мэдээгүй. Тус хуулийн төсөлд миний санал, санаачилга огт тусаагүй.
Ийм байхад тус хуулийг өргөн барьсан Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл гэж хардаж байна. Энэ хариуцлагагүй үйлдэлдээ тайлбар хийгээрэй. Огт оролцоогүй хуулийн төслөөс болж иргэдийнхээ өмнө үндэстний дайсан болж байгаадаа харамсаж байна.
Цаашид энэ хуулийг засаж залруулахын төлөө, шаардлагатай бол буцаан татах санал гаргаж хүртэл ажиллана гэдгээ үүгээр мэдэгдье” гэлээ.
Сэтгэгдэл ( 13 )
buudna
Ene zavhai huuhen baahan hujaa, solongosuud oruulj irj uuriinhuu bairaaa zarah ni l dee. Ter ganhuyag gedeg ni bol ulaandaagar hihsan hulgaich shuu dee.
Chi tegeed shaardlaggui yum bn geed batlan oruulna gehuuu urwagch aaa
Тэгээд яагаад түүнийг өргөн барихаар болсон юм.Ийм хариуцлагагүй байж болохгүй ш дээ.Бичиг үсэгтэй л бол заавал уншиж үзэх хэрэгтэй л дээ.Минийх биш гээд хэн ч биеэ өмөөрөөд гарна.Түүнийгээ нотлох хэрэгтэй.ямар утсан хүүхэлдэй биш дээ
Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нар ИЧИЖ АМЬДАР. ЭНЭ АВЛИГАЧДЫГ ЭГҮҮЛЭН ТАТЬЯ АРД ТҮМЭЭН
Гарын үсгээ зурчихаад бодлогогүй гишүүн бэ. Яаж хууль санаачлах гээд байдгын
Монголд гадны хөрөнгө оруулалт хэрэггүй . Харин дотоодын үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого хэрэгтэй. Бид өөрсдөө хийж бүтээж чадна.
өчнөөн жил бизнес хийж юу нь сайн юу нь муу гэдгийг мэддэг бүсгүй гэж боддог опоо хийж буй ажлыг нь харлуулж зогсоохын тулд муусайн хөгийн гарууд нэр хүндэд нь халдаж бна Гишүүнээ эцсээ хүртэл тэмцээрэй
МАНгарын МАЛнууд зайлцгаа эх орон та нараар дутахгүй
ер нь бол санаа чинь ойлгомжтой байна.тохиромжтой цаг үеийг л хүлээж байгаа юм байна.хараал идмэрүүд.
МАН болон УИХ МАН олонхи гишүүд энэ мэтийн гишүүддээ хариуцлага тооцохгүй бол цааш алсын хараатай явахад хэцүүдэнэ дээ гэж бодож байна. Би Хассуурь Ганхуяг гэж хэн бэ гэдгийг мэдэхгүй юм. Миний мэдэж байгаагаар хувийн компанийн ивээн тэтгэлэгээр Европын хэдэн хотоор аялаж зугаацаж явдагийг нь мэдэх юм байна.Аялаж зугаацаж явах Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын манаач хийх хоёр тэс ондоо зүйл гэдгийг энэ залуу хүн мэддэггүй бололтой.Энэ залуугийн сүнс эхийн хэвлийдээ сураггүй байхад эх орныхоо төлөө олон залуус амь насаа өргөж байсан юм шүү.
Би Хассуурийн Ганхуягийн энэ үйлдлийг Үндэсний Тусгаар Тогтнолд заналхийлсэн үйлдэл гэж хувь хүний хувьд үзэж байна.Магадгүй гадны жижиг гарын бохир мөнгө угаадаг,буруу замаар олсон мөнгөө хөрөнгө оруулалт болгодог үл бүтэх гэмт хэргийн ертөнцийнхөнтэй ч холбогдсон байж магадгүй гэж хардаж байна.Түмний нүдэн дээр эх орон гэж яриад УИХ гишүүн болонгуут хувийн эрх ашиг,гадны бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж явдаг энэ мэтийн шалдан бандиар эх орон тусгаар тогтнолоо 2 өрөө байр 1 Land машинаар худалдахгүй.
Д.Өнөрболор, П.Анужин нар ард түмэндээ үнэн учраа хэлж алдаагаа засана гэж байна.Хууль боловсруулах үйл ажиллагаанд оролцоогүй, Хассуурийн Ганхуяг үндэсний аюулгүй байдал,тусгаар тогтнолын эсрэг занал хийлсэн хуулийг бидний нэрийн өмнөөс оруулсан байна гэж хэлж байна.Одоо та хоёр алдаагаа зас.Үнэхээр эх орноо,тусгаар тогтнолоо гэсэн сэтгэл байгаа бол наад хуулиа түүхийн хог руу булшилахын төлөө зүтэг,булшилахын төлөө ажлаа хийж гүйцэтгэх хэрэгтэй.Бодвол Булгантуяа дуугарахгүй байхыг бодоход Хассуурийн Ганхуягтай санал нэг байгаа бололтой.