SUN MEDICAL ЗӨВЛӨЖ БАЙНА | Чих, сонсголоо хамгаалах энгийн зөвлөмжүүд

Админ | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Чих нь гадна, дунд, дотор чих гэсэн гурван хэсгээс бүрддэг. Гадна болон дунд чих нь дууны долгионыг цуглуулж авах, дамжуулах үүрэгтэй.

Дотор чихний захын сонсголын мэдрэлийн эсүүд нь чихний дунгаас тархи руу мэдээлэл дамжуулдаг. Тэнд хүн үгийг ялгаж, дуу чимээг таньж мэдэх процесс явагддаг. Гадна болон дунд чихний үйл ажиллагааны алдагдлаас болж үүсч буйг дуу дамжуулах хэлбэрийн сонсголын бууралт, дотор чихтэй холбоотойг хүлээн авах хэлбэрийн сонсголын бууралт гэх ба энэ хоёр нь хоёулаа хавсарч тохиолдвол холимог сонсголын бууралт байдаг.

Бид сонсголоо хамгаалах хэрэгтэйг ойлгодог боловч ихэнх тохиолдолд сонсголын бэрхшээл гарсны дараа, сонсгол алдагдал үүссэний дараа эмчид хандах нь түгээмэл байдаг. Чих, сонсголд халтай ямар нэгэн зүйлийг анзаарахгүй удах эсвэл амьдралын зарим буруу хэв маягаас сонсгол алдаж болно. Чихний эрүүл мэндээ алдахгүй, тод сонсголтой байхын тулд цуврал зөвлөмжийг танд хүргэж байна.

 

  • Чанга дуу чимээнээс зайлсхийх: Дуу чимээнд удаан байснаар өөрийнхөө сонсголд хохирол учруулж болзошгүй. Чимээ шуугиан үүсгэгчийг бүгдийг нь унтрааж, түр зуур завсарлага авч чихээ амрааж байх.
  • Чихний бөглөө хэрэглэх: Чихэнд эвгүй чимээ шуугианыг түргэн орхих эсвэл чихний бөглөө хэрэглэх.
  • Чанга хөгжимнөөс зайлсхийх: Хэрвээ сонсох дургүй эсвэл таалагдахгүй хөгжимтэй орчинд байгаа тохиолдолд чихэвч хэрэглэж болно. Бидний чихэнд 85 децибелээс илүү чанга дуу чимээ аюул учруулдаг. Тиймээс та хөгжим сонсож байгаа бол дууны дээд хязгаарын 60% -ээс хэтрүүлэхгүйгээр сонсох хэрэгтэй.

 

 

  • Чих гэмтээх зүйлийг чихнээсээ холдуулах: Чихээ хэтэрхий цэвэрлэх эсвэл гадны нөлөөний улмаас чих гэмтэх шархлах, халдвар авах магадлал өндөр. Цаашлаад сонсголоо алдаж ч болно.
  • Халдвар авсан бол хурдан эмчлүүлэх: Хэрвээ чихний халдварыг буруу эмчилбэл удаан хугацаагаар угжруулж, тэрнээсээ дутахгүй хохирол учруулж ч болно. Энэ тохиолдолд заавал эмчид үзүүлж эмчлээрэй. Чимээ шуугиан үүсгэгчийг бүгдийг нь унтрааж, түр зуур завсарлага авч чихээ амрааж байх.
  • Усанд сэлэх үед болон шүршүүрт орохдоо чих рүүгээ ус оруулахаас хамгаалах: Чихрүү хлорт нэгдэл агуулсан химийн бодистой болон бохир ус оруулах нь чихний үрэвсэлд хүргэж мөн л сонсгол бууралт үүсгэж болзошгүй.
  • Онгоцоор нисэж байхдаа чихээ хамгаалах: Бидний бие хүрээлэн байгаа орчны даралтанд дасан зохицдог. Гэтэл онгоцонд суухад өндрийн хэмжээ өөрчлөгдөхийн хэрээр агаарын даралт өөрчлөгддөг. Ийм үед чих шуугин, өвдөлт мэдрэгдэж цаашлаад чихний сонсгол бууралт үүсдэг. Нислэгийн үеээр та бохь болон чихэр хэрэглэж хэвшээрэй.

 

Сонсголоо мэргэжлийн эмчид тогтмол шалгуулж байх

Манай эмнэлгийн Эрхэм зорилго: БИДНИИЙГ ЗОРИН ИРСЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮРТ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ.

Facebook page: Sun medicial center UB

Ажиллах цагийн хуваарь:

08:30-16:30 Даваа-Баасан

09:00-14:00 Бямба

Утас: 7577 7800 , 8882 7500

Хаяг: ХУД 7-хороо, Яармаг

Email: info@sunhospital.maan

Top