Хавайн арлуудад 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Хавайн арлуудын эрэг орчмоор өчигдөр орой /2021.10.10/ 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээллээ.

Газар хөдлөлтийн голомт Хило хотоос баруун өмнөд зүгт 113 км-т, 17 км-ийн гүнд байжээ.

Газар хөдлөлтийн улмаас тохиосон гарз хохирлын талаар мэдээлэл өгөөгүй байна. Цунамигийн аюул байхгүй гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн улсад газар хөдлөлт болсон билээ. Перу, Пакистан, Аргентин, Японд 5.7-7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.

Газар хөдлөлтүүдийн үеэр Пакистанд 20 хүн амиа алдаж, 40 хүн гэмтэж бэртсэн бол Японд 50 гаруй хүн гэмтэж бэртжээ.

 

 

  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top