Мандалчууд Хараа голынхоо эрэг дагуу 320 мод тарьж, "ТЭРБУМ МОД" хөдөлгөөнд нэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

-Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан "ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, дөрвөн төрлийн 320 ширхэг модыг Хараа голын эрэг дагуу тарилаа. Энэхүү үйл ажиллагаанд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Ундрам нар оролцлоо-


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы индрээс эх орондоо тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний эхлүүлэхээ мэдэгдэж, бусад орныг мод тарихыг уриалсан билээ. Энэ хүрээнд улс, орон даяар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний өрнүүлээд байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ!

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд нэгдлээ. Тэд орон нутгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс хамгаалах зорилгоор Хараа голын эрэг дээр 320 ширхэг модыг тарилаа. Ингэхдээ голын эрэг дагуу ургадаг дөрвөн төрлийн модыг тарьж, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд албан ёсоор нэгдэж байгаагаа зарлалаа.

Энэхүү мод тарих үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ч.Ундрам оролцлоо. Өнгөрсөн баасан /2021.10.08/ гарагт болсон дээрх үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас гадна Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Л.Мөнхбат, сумын ИТХ-ын дарга Б.Ганболд нарын албаныхан оролцов. Түүнчлэн дөрвөн төрлийн 320 ширхэг модыг Мандал сумын иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, тарилаа. Тэд тарьсан модоо ээлжлэн эргэж, усалгаа болон арчилгааны тал дээр анхаарч, ургуулах болно гэдгээ мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.75.54) 2021 оны 10 сарын 11

ugaasaa uursduu tairaad shataagaad duusgaa bizdee

0  |  0
Top