ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынханд маш таатай өдөр

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

Хонь

Та урьдчилан төлөвлөж чадвал амжилттай өдөр болно. Энэ өдөр таныг зөвшилцөл рүү хөтөлж, хамтрагчтайгаа эвлэрснээр сэтгэл амгалан тайван болно. Та найз нөхдөдөө хэрэгтэй болно. Гэхдээ та тэдэнд өөрийгөө бүрэн зориулах хэрэггүй. Эс бөгөөс та шаналж мэднэ. Зүүд зөнтэй байж магадгүй.

Үхэр

Өөрийгөө амраа. Танилын хүрээгээ өргөжүүлж магадгүй. Гэхдээ та өөрийгөө мартаж болохгүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл. Таны бодол тэнцвэртэй болж, амар тайван байна. Ингэснээр таны сайхан сэтгэл амжилт, цэцэглэлт рүү хөтөлнө. Таны байлдан дагуулал гайхамшигийг бүтээнэ.

Ихэр

Өнөөдөр таны сонсох мэдээ олон зүйлийг өөрчилж магадгүй. Хамтрагчийн тань гэнэтийн үйлдэл таныг илүү хөдөлмөрлөх, танил бус ажлаа хийхэд хүргэнэ. Хөдөлмөрийн тань эцсийн үр дүн зөвхөн танаас хамаарна. Санхүүгийн болон хуулийн асуудлаарх уулзалт таныг нервтүүлж магадгүй юм.

Мэлхий

Энэ өдөр та түгшүүр мэдэрнэ. Энэ түгшүүр нь ойр дотны хүнтэй холбоотой. Зарим хүнээс харилцаагаа таслах эсэх нь танаас шалтгаалах болно. Хаашаа ч үгүй мэт болсон та бэрх харилцааг үргэлжлүүлье гэвэл зарим зүйлийг тэвчих хэрэгтэй болно. Зарим талаар та бардам зангаа орхиод буулт хийж болох юм.

Арслан

Амжилттай өдөр. Та энэ өдөр ирээдүйн төлөвлөгөөгөө гаргана. Харилцаанд зөвхөн найдвартай хүмүүсийг өөртөө ойртуулаарай. Эс бөгөөс та эвгүй байдалд орж, хаашаа гарахаа мэдэхээ болино.

Охин

Оюун санааны өөрчлөлт ирэх өдөр. Энэ өдөр та эргэлзээгээ ялна. Туйлбартай байж, сонирхолтой уулзалтыг бүү алгас. Өөрийн дотоод ертөнц, хүсэл тэмүүллээ илэрхийлээрэй. Үнэт зүйлээ гүн гүнзгий мэдэрнэ. Оройг гэрээсээ гадна өнгөрүүлээрэй. Гэхдээ архи, хурц хоол хэрэглэж болохгүй.

Жинлүүр

Төлөвлөгөө бага зэрэг өөрчлөгдөнө. Таны хүчин чармайлт талаар болсон мэт нөхцөл байдал эргэх ч маргаан бүү хийгээрэй. Нууц явуулга хийдэг хүмүүс хөнгөмсөг байдлаараа танд саад болохыг оролдоно. Болгоомжтой байж, сэтгэл хөдлөлөө таатай бүсээс нь бүү гаргаарай.

Хилэнц

Урвагч хүмүүсийг олж харна. Хэрвээ та өндөрт гарахыг мөрөөдвөл бодит байдал тантай зөрнө. Санхүүгийн тал дээр таныг аз ивээхгүй. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, эргэн тойрныхондоо зөөлөн бай. Танаас болгоомж, тэмүүлэл шаардах өдөр.

Нум

Өнөөдөр та эрч хүчний тэсрэлт хийнэ. Хувийн амьдралд таатай өөрчлөлт ирж магадгүй. Нийгмийн ажилд та манлайлна. Эсрэг хүйсийн хүнтэй харилцахдаа яарахгүй байвал амжилтад хүрэх болно. Өрсөлдөгч талын нөлөөг та үгүй хийж чадна.

Матар

Ичимхий зан, хэт мэдрэмтгий байдлаа ялаарай. Эрэгтэй матрууд санхүүгийн ажилд болгоомжтой хандаарай. Эмэгтэйчүүд шинэ танилтай болж магадгүй. Гэхдээ зарим шинэ танил таныг удаан шохоорхохгүй. Та гомдол, цөхрөл тээхгүйн тулд өөртөө хяналттай байгаарай.

Хумх

Нийгмийн үйл ажиллагаанд оролцоход маш таатай өдөр. Олон хумх сайхан мэдрэмжийг авч, сайн үйлс хийснээр түүнээсээ энерги авна. Уран бүтээлийн уулзалт хийх, тоглолт үзэх, уралдаан тэмцээнд оролцоход таатай өдөр. Та нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаагаа хүүхдүүд рүү чиглүүл.

Загас

Энэ өдөр таны амьдралд бүхий л талаараа ашиг авчрах болно. Таны хүрээлэл дэх шинэ хүмүүс танд биеэ даахад тусалж, бүхий л харилцаанд амжилт үзүүлэх замд дагуулна. Тохирох ажлын санал ирвэл удаан бодолгүй зөвшөөр. Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно. Амжилт танаас багахан л хамаарна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top