Б.Бат-Эрдэнэ дарга АЖЛАА ХИЙНЭ ҮҮ?!

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

-УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Анужин, Д.Өнөрболор, Х.Булгантуяа нарын хэн нь хариуцлага үүрч, хэнд нь хариуцлага тооцох вэ-


УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ ажилладаг. Харин Ш.Адьшаа, Х.Баделхан, Б.Баттөмөр, Б.Баярсайхан, Б.Бейсен, Ё.Бямбацогт, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан, Б.Энхбаяр нарын гишүүд харьяалагддаг.

Тэд ёс зүйн алдаа гаргаж, хариуцлага алдсан гишүүдийн асуудлыг байнгын хороогоороо хэлэлцэж, хуулийн хүрээнд зохих хариуцлагыг нь тооцох эрхтэй. Түүгээр ч зогсохгүй шаардлагатай гэж үзвэл УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг тайлж, хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллах ч боломжтой юм.

Тэгвэл хууль санаачилж, өргөн барихдаа санаатай болон санамсаргүйгээр гарын үсэг зурсан, хуулийн зүйл заалтыг дур мэдэн өөрчилсөн байж болзошгүй нэр бүхий гишүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Тэдний гаргасан үйлдлийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргатай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор авч хэлэлцэх үү зэрэг олон асуулт хариулт нэхэж эхэллээ.

 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг санаачилж, Х.Булгантуяа, Д.Өнөрболор, П.Анужин нар гарын үсгээ зуржээ.

 

Учир нь, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг санаачилж, П.Анужин, Д.Өнөрболор, Х.Булгантуяа нарын хамтарч өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг тойрсон сэдэв одоо ч улстөрчид төдийгүй олон нийтийн дунд үргэлжилсэн хэвээр байна.

Тэдний санаачилж, өргөн мэдүүлсэн хуулийн төслийн 12.1.6 дахь хэсэгт "Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох" гэсэн өгүүлбэр нь асуудал дагуулаад байгаа юм.

Хамгийн гол нь, маргаж мэтгэлцэх шалтгаан болоод байгаа дээрх зүйл, заалтаас гадна УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нарын тайлбар, мэдэгдэл. Өөрөөр хэлбэл, Х.Ганхуяг гишүүнтэй хамтарч гарын үсгээ зурж, хуулийн төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд нэг ч үг, өгүүлбэр тусгаагүй, ямар заалт орсныг нь ч мэдээгүй гэж ярив.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнгөрсөн зургаадугаар сард ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ өргөн барьсан байдаг

Энэхүү асуудалд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Хуулиа мэдэхгүй гарын үсэг зурах, гарын үсэг зуруулснаас өөр төсөл оруулж ирэх бол яах аргагүй УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой" хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.

Үнэхээр ч нэг бол УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нар уснаас хуурай гарахын тулд худал хэлж, мэлзэж байна, эсвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хуулийн заалтыг дур мэдэн өөрчилсөн байхыг үгүйсгэхгүй. Эсрэгээрээ хууль санаачлагдчид маань ямар хуулийн төсөл дээр гарын үсгээ зурж байгаагаа ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй болж таарлаа. Ямар ч шалтгаантай байсан Б.Бат-Эрдэнэ даргатай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдаж, тэдний асуудлыг авч хэлэлцэх ёстой. Өөрөөр хэлбэл, Б.Бат-Эрдэнэ дарга та ажлаа хийж, ёс зүйн алдаа гаргасан гэх гишүүддээ хариуцлага тооцож ажиллахыг олон нийтээс дайж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэд олон түмэн(192.82.86.174) 2021 оны 10 сарын 14

Хариуцлага тооцож харагдаач,харах юмсан

0  |  0
Www333(59.153.112.91) 2021 оны 10 сарын 12

Ene muu yugaa medekh ve dee!

0  |  0
Иргэн(66.181.189.137) 2021 оны 10 сарын 12

Хороон дарга гээд илүү цалин авч байгаа даа. Хууль ч байхгүй, ажил ч байхгүй дарга байх сайхан л байдаг байх даа.

0  |  0
Ард(100.15.102.120) 2021 оны 10 сарын 12

Ямар ажил үүрэгтэйгээ мэдэхгүй хүнээс юугаа ч хүлээх вэ дээ!!!

0  |  0
Энжи(192.82.78.192) 2021 оны 10 сарын 12

Хэзээ энэ бөхийг ажил хийнэ гэж хүлээхээ болих вэ.монголчуудаа

0  |  0
Болд(192.82.78.53) 2021 оны 10 сарын 12

Батардэнийг ажил хийхийг хулээснээс бухаа тугалахыг худээсэн нь арай магадлалтай

1  |  0
Top