Индонезийн эрэгт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

Индонезийн эрэгт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвөөс мэдээлжээ.

Газар хөдлөлтийн голомт Бенкулу хотоос 71 км-ийн зайд 107 км-ийн гүнд байжээ.

Өчигдөр /2021.10.11/ Хавайн арлуудад 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн голомт 17 км-ийн гүнд байжээ. Цунамигийн аюул байхгүй аж.

Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн улсад газар хөдлөлт болсон юм. Перу, Пакистан, Аргентин, Японд 5.7-7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтүүдийн үеэр Пакистанд 20 хүн амиа алдаж, 40 хүн гэмтэж бэртсэн бол Японд 50 гаруй хүн гэмтэж бэртжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top