“Гэндэндарам сан”, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран “Билэгт гүүш” орчуулгын уралдааныг зохион байгуулж байгаа ажээ. Тус уралдаан нь 2015 оноос анхлан зохиогдож, хоёр жил тутамд "Билэгт гүүш" шагналыг олгож ирсэн юм. Харин энэ жилээс эхлэн тус шагналыг МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн шагнал болгохоор тогтжээ.
Уралдаанд 2019 оны долоодугаар сараас энэ оны аравдугаар сарын хооронд хэвлүүлсэн уран зохиол орчуулгын ном байх бөгөөд бүтээл бүрээс хоёр ширхэгийг МЗЭ-ийн байранд ирүүлэх юм байна.
“Билэгт гүүш” шагналын уралдааныг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарамын нэрэмжит болгон зохион байгуулдаг юм.
Сэтгэгдэл ( 0 )