АНХААР: Маргааш Улаанбаатарт -3-10 хэм хүрч ХҮЙТЭРНЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

Өнөө шөнө (2021.10.13)  болон маргааш өдөртөө Сэлэнгийн нутгаар ахиу хэмжээний нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


Маргааш буюу 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Хур тунадас:  Аравдугаар сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно.

Салхи: Аравдугаар сарын 13-нд ихэнх нутгаар, 17-нд тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 14-нд ихэнх нутгаар, 15-16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шурна.  

Агаарын температур: Аравдугаар сарын 14-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top