Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон шагналт байр эзэлсэн сурагчдад шагнал гардууллаа.
Олон улсын олимпиадын алтан медальтан 10 сая төгрөг, мөнгөн медальтан 5 сая төгрөг, хүрэл медальтан 3 сая төгрөг, шагналт байр эзэлсэн сурагч нэг сая төгрөгийн шагнал, Батламж гардаж авлаа.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нар болон эцэг, эхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв. Цаашид сум, хороо бүрээс Олон улсын олимпиадад оролцох сурагчдыг бэлтгэх, амжилт гаргах тэгш боломж бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллахыг хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлэх, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжих, Олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах, амжилт гаргасан сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит нэг удаагийн тэтгэлэг олгох зарлиг гаргасан.
Мөн дэлхийн тэргүүлэх 100 их, дээд сургуулиас урилга хүлээн авсан тохиолдолд нэрэмжит тэтгэлгээр суралцах боломжийг бүрдүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Багш нар нь яахын тэнэгээ