Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын босгыг виз авахтай андуурснаар гол асуудал үүслээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Булгантуяа нар тайлбар өгөв. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт шийдсэн. Ингээд миний бие УИХ-ын даргын захирамжаар томилолтоор яваад ирэхэд энэ асуудал өрнөсөн байна.

Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь юу вэ гэхээр Монгол Улсад бизнес эрхлэх хөрөнгө оруулалтын босгыг виз авах асуудалтай андуурснаар гол асуудал үүслээ гэж харж байна. Өнөөдөр дэлхийн 118 оронд ямар нэг босгогүйгээр бизнес эрхлэх боломжтой байгаа. Өнгөрсөн онд 48 оронд энэ босгыг тэглэсэн байдаг. Энэ жил нэмээд 20 гаруй оронд тэглэв. Харамсалтай нь тэрхүү 70 оронд Монгол Улс ороогүй. Тиймээс Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх үүд хаалгыг нээх өгөхийг зорьсон юм. Рио Тинтог ярьсаар байгаад бид сүүлийн 10 жилийг өнгөрүүллээ. 2013 оноос хойш манай ДНБ 12 тэрбум дээрээ гацчихсан. Манай экспорт байхгүй болчихсон. Энэ хэмжээг байнга барихын тулд байнгын зээлээр уг түвшинг хадгалж явж байгаа. Энэ хуулийн гол зорилго нь гадны иргэн ч бай, дотоодын иргэн ч бай Emongolia ашиглан компани байгуулах боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр Монгол хүн бүр болгоомжтой ханддаг. Энэ нь зөв зүйтэй. Магадгүй бид энэ хуультай холбоотойгоор мэдээллийг төдийлөн сайн өгч чадсангүй. Монгол Улсад 500 мянган ам.доллар, сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч байнгын оршин суух эрх үүсдэггүй. Гадаадын иргэнийг хил дээрээс буцаах, виз олгохгүй байх эрхтэй. Яагаад виз олгохгүй байгаа, хилээр нэвтрүүлэхгүй байгаагаа тайлбарлах ёсгүй. Бидний санаачлсан хууль бол Гадаадын иргэн харьяатаас давж гарсан хууль биш. Өнөөдрийг болтол 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн эсэх нь тодорхойгүй зүйл бий. Тиймээс бид ядаж хоёр ажлын байр бий болгож, Х тайлан өгөөд суудаг биш тайлан өгдөг, албан татвар төлөх ёстой гэж үзээд хуулийн төслийг санаачилсан. Хүмүүсийн ярьж байгаагаар хэдэн сая гаднын иргэд орж ирэхгүй. Монгол Улс бол үндэсний аюулгүй байдлаа хангаад, өөрийн гэсэн хуулийн зохицуулалтаар явдаг. Түр оршин суух, байнгын оршин суух, орж ирэх виз, Монгол улсын иргэншил гэдэг бол бүгд шал өөр. Иргэншлийн зөвшөөрлийг зөвхөн Монгол Улсын иргэнд олгодог. Ингэхдээ Гадаадын иргэн харьяатаас давж асуудал яригддаг.  


П.Анужин, Д.Өнөрболор нарын гишүүд ямар учраас хуулиа эгүүлэх татах болсон талаар тодруулахад "Дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүн аль ч шатанд хуулийн төслийг эгүүлэн татах эрхтэй. Тэр эрхээ эдэлж байгаа байх. Одоо Одоо цаашид хэрхэхийг УИХ-ын Тамгын газартай ярилцах ёстой. Үг хассан, нэмсэн, цэг таслалын ч ялгаа байхгүй" гэсэн тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.25.189) 2021 оны 10 сарын 15

Солонгосын тавиул монголчуудыг хорлохоо л бодож байгаа

0  |  0
mgl(103.9.90.130) 2021 оны 10 сарын 15

энэ Ганхуяаг ,Булгантуяа 2 гадны бодлогын төлөө явж бгаа шүү бүү хууртаарай

0  |  0
z(64.119.16.146) 2021 оны 10 сарын 14

nam bolgon hessen alia salbadai yum daa chi

0  |  0
Иргэн(192.82.89.204) 2021 оны 10 сарын 14

Өгөрболор,Бузартуяа, Анусжин та нарын нарын боловсруулсан хууль цэвэр ард түмний эсрэг хууль шүү..Буцахгүй энэ тэр гэж баригдсандаа бантаж орилох чинь хамаагүй.Ард түмэн та нарын боддог шиг тэнэг бишээ.

0  |  0
Монгол(202.9.46.54) 2021 оны 10 сарын 14

Биднийг хүүхэд шиг хууран мэхлэх хэрэггүй

2  |  0
Top