Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нар санаачилсан гэгдэж буй. Гэвч УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин нар уг төслөө эгүүлэн татахаа мэдэгдсэн. Учир нь тэдний боловсруулсан төслийг Х.Ганхуяг гишүүн өөрчилж, УИХ-ын даргад өргөн барьсан учраас Д.Өнөрболор, П.Анужин нар эсэргүүцэж байгаа аж.
П.Анужин гишүүн уг хуулийн санаачлагч хэдий ч өөрт нь танилцуулснаас өөр хуулийн төсөл өргөн барьсан тул эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.
Тэгвэл Х.Ганхуяг гишүүн "Дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүн аль ч шатанд хуулийн төслийг эгүүлэн татах эрхтэй. Тэр эрхээ эдэлж байгаа байх. Одоо цаашид хэрхэхийг УИХ-ын Тамгын газартай ярилцах ёстой. Үг хассан, нэмсэн, цэг таслалын ч ялгаа байхгүй" гэсэн тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ Ганхуяг ямар хаашаа бүдүүлэг, худалч, хулгайч есөн жор нь бүрдсэн нөхөр вэ. Яг Хасын Ганхуяг 2.0 байна.
Булгантуяатайгаа хамт Монголоос яваарөй
Ганхуягаа, одоо болио, хүн болгон чиний ямар Т1 болохыг мэддэг болсон