Гадаадын хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар өчигдөр /2021.10.14/ уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа болон гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын дундын мэдээллийн санг бүрдүүлэх зэрэг асуудлаар харилцан санал солилцжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top