Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар элэг нэгт ахан дүүстэй уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн Улаанбаатар хотод тухлан саатахыг хүслээ.
Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов "Монголын ард түмэнтэй бид түүхийн салшгүй нягт холбоотой. Олон Улсын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн хувьд өнгөрсөн 2009 онд Сүхбаатарын талбай дээр Дэлхийн шатрын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 200 гаруй оронд шууд дамжуулж байсныг дурсахад таатай байна" хэмээв.
Улаанбаатар хот нь Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элстэй хоттой 2010 онд ах дүүгийн харилцааг тогтоож байсан.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл ( 4 )
Та нар муулаад юу ч олж идэхгүй Халх хужаагийн эрлийзүүдээ хаха
Манай Сум дарга юу ярьж холиосон болоо???
Энэ хүн Гандангаас ганц бурхан салгах санаатай яваа юм биш биз.
хүн чанаргүй ойрдыг алах л хэрэгтэй. 350 жилийн өмнө ойрдын 95%-ийг монголчууд алж явлаа