"Сурах бичиг зохиогчдыг зөв сонгоогүй" гэсэн ДҮГНЭЛТЭД хүрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 16

Боловсрол, шинжлэх ухаан (БШУ)-ны сайдын тушаалаар гуравдугаар сард 45 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Монгол Улсын Гавьяат багш С.Төмөр-Очирыг томилсон.

Энэ ажлын хэсэг ЕБС-ийн 35 судлагдахууны одоо ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийж, аравдугаар сарын 12-нд эхний байдлаар дүгнэлт, зөвлөмжөө танилцуулжээ. 

Дүгнэлт гаргахдаа сурах бичгийн
 

  • Агуулга
  • Арга зүй,
  • Найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо
  • Дизайн гэсэн үндсэн 4 хэсэгт төвлөрч ажиллажээ.

Шинжилгээний ажлын үр дүнг ерөнхийд нь авч үзвэл сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга хоорондоо нийцсэн гэж үзсэн байна. Гэхдээ энэ нь хөтөлбөр сайн гэсэн ойлголт биш юм. Сурах бичгийн дизайнд тавигдах шаардлага үндсэндээ хангалттай гэж үзжээ.

Харин дутагдлын тухайд
 

  • Сурах бичгүүд мэдлэг олгоход чиглэж байна. Мэдлэгээ амьдралд хэрэглэх, дадал болгоход дутуу анхаарсан
     
  • Сурагчид бие даан ажиллаж, өөрөө мэдлэг бүтээх талд илт хоцрогдсон
     
  • Байгалийн ухаан, мэдээлэл зүйн хичээлүүд шинжлэх ухаан, технологийн өнөөгийн хөгжлийн түвшнээс хоцорсон
     
  • Сурах бичигт тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, жендэрийн болон монгол уламжлал, зан заншил харьцангуй бага тусгасан
     
  • Сурах бичгийн сэдэв, дэд сэдвүүд болон түвшин хоорондын, хичээл хоорондын логик холбоо алдагдсан
     
  • Сурах бичиг зохиогчдыг зөв сонгоогүй, анги бүрийн сурах бичиг зохиогчид, редакторууд өөр өөр байгаа нь дээрх алдаа гарах шалтгаан болсон
     
  • Сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажил цаг хугацаанд баригддаг учир алдаа гаргах, туршихгүй хэрэглээнд нэвтрүүлэх үндэс болдог
     
  • Сурах бичгийг тогтвортой хэрэглэх
     
  • Зөв бичгийн дүрэм, уншихад ойлгомжтой цөөн үгтэй байх, найруулгын хувьд анхаарах
     
  • Казах сурах бичгийн хувьд хос хэлний боловсрол анхаарах

Ажлын хэсэг дотроо 13 дэд хэсэгт хуваагдаж байгаа бөгөөд сурах бичиг тус бүрээр 2500 орчим хуудас тайлан бичиж байгаа аж. 

Эндээс гарсан дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Эхнээсээ ажил хэрэг болж байгаа нь хуулийн төсөлд тусгасан саналуудаас харагдана.

Боловсролын ерөнхий хууль болон дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд сурах бичгийн ажлын хэсгийнхэн 20 орчим санал тусгуулаад байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.24.149) 2021 оны 10 сарын 17

Жээндэр нэрээр лгбт хүйстнүүдийг илт өөгшүүлээд байв даа,

0  |  0
иргэн(202.9.46.198) 2021 оны 10 сарын 17

жил бүр сурах бичиг зохиох нэрээр мөнгө иддэг хоцрогдсон мафууды бүлэглэлийг болих хэрэгтэй. тэгээд ч жил бүр шинэчилнэ гэж ер нь юу байдгийм бэ???

0  |  0
Top