"Бидний ажил чинь ер нь сайхан. Хийсэн бүтээсэн юм маань нүдэн дээр илт ургаад өсөж, өндийгөөд сайхан харагдана. Бүх л хүний нүдэнд их сайхан харагддаг учраас ажлаараа бахархдаг.
...Ариухан цэцэрлэгт нь амран суухад
Агарваа зандны анхилга сэнгэнээд
Аршаан оргих булгийн нь сангаас
Арван зүгтээ солонго нь татах хавтай!
Ай хө, зээ хө, ай хө, зээ хө
Улаанбаатар минь дэвжээнтэй!... хэмээсэн Ж.Бадраагийн шүлэг, Бадар-Ууган Дуламсүрэн нарын дуулснаар олны хүртээл болсон "Улаанбаатарын агаар" дуунд өгүүлсэн эх сайхан хотоо цэцэрлэгжүүлэн, энх мөнх ногоон байгаль бүтээлцэж яваа манай ”Ногоон байгууламжийн алба”-ны нэгэн төлөөлөл Дагдангийн Гэрэлтуяаг танилцуулж байна.
Аав, ээж хоёр маань Ховд аймгийн /Эрдэнэбүрэн сум/ гаралтай хүмүүс байсан. Ээж маань хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг байсан. Аав маань Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байгаад 1989 онд Нисэхийн цагдаагийн ерөнхий газарт (ахлах мөрдөн байцаагч) гавьяандаа гарсан.
Хүүхэд ахуй насаа хотод аав ээжийн гар дээр өсөж хүмүүжсэн. Нийслэл хотод 1965 онд хотод орж ирсэн.
Улаанбаатар хотод 2-р төрөхөд 1971 онд төрсөн.1979 онд анхлан 73-р сургуульд орж 1979 онд орж /40-р сургууль/ 28-р сургуульд арван жилээ төгссөн. Ажлын гаааа маань Монгол шууданд шуудан хүргэгчээр ажилд орсон.
Нэг жил ажиллаад 1990 онд ялгагч оператороор 24-р салбарт ажиллаж байгаад 2002 онд цомхтголд ороод шуудангаас гарсан. Ажлаас гараад дандаа хувиараа ажил эрхэлсэн. Үндсэн ажил мэргэжил маань Шуудангийн оператор, энэ салбарт оператор, бичиг цаас боловсруулна, сонин хэвлэлээ ялгана, хэвлэл захиалга дээр суудаг ажил шуудангийн ялгагч оператор хийж байсан.
БАХАРХАЛ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТАНЬ: Хот тохижилтын газарт 2013 онд Анхны цэцэрлэгчийн курст хүн бүртгэж байна гэж манай дүү хэлсэн. Сургалт нь Улаанбаатар их сургууль дээр явагдаж байгаа гээд өөрөө зориод ирсэн. Хувиараа ажил эрхэлж, найман нэрийн хүнсний дэлгүүрт зогсоод мөн хэвлэлийн үйлдвэрт дэвтэрлэгчийн ажил хийж байлаа. Цэцэрлэгч болох гэсээр зориод очтол, суралцагчийн бүртгэл дуусч би /сүүлийн хүн/ бүртгүүлж амжсан.
Цэцэрлэгчийн курсэд орж суралцсан 14 хоногийн сургалт сертификат олгосон. Төгсөгчдийг хавар 4 сарын 6 нд инженер болон агрономичууд нарт хувиарлан гурван хэсэг болгоод “Ногоон байгууламж”-ийн алба цэцэрлэгч нараа бэлдэж эхэлж байгаа нь тэр байсан. Хот тохижилтын газар дээр 120 гаруй хүн сурч байгаагаас 90 орчим хүн л ажлын байртай болох байсан. Ажилд тэнцсэн талаар утсаар холбогдож хэлсэн, ажлын ногоон хувцас хувиарлаж бас аяга тавгийг нь хүн бүрт хуваарлаж өгч байсан сайхан дурсамж бий.Ингэж л ажил албандаа жинхэлж ногоон байгууламж, бүтээн байгуулалт хийх ажлаа эхэлсэн.
Бидний ажил чинь ер нь сайхан, хийсэн бүтээсэн юм маань нүдэн дээр илт ургаад өсөөд - өндийгөөд сайхан харагдана. Бүхийл хүний нүдэнд их сайхан харагддаг учраас ажлаараа бахархдаг.
ТАЛАРХЛЫН ҮГ ХЭН НЭГЭНД: Би ер нь агрономич болон инженерүүд бүгд залуу хүмүүс байдаг. Тийм учраас би бүгдэд нь баярлаж явдаг. Тодруулаад хэлбэл манай өөрийн агротехникч Б.Шийрав байна. Мөн Э.Үй-Олон байна, инженерүүдээс ахлах болсон Г.Оюунбат байна. Ч.Мөнхцэцэг инженер байна. Бүгдээрээ их сайхан хүнийг удирддаг. Ер нь баярлаж явдаг. Хүн чинь байнга сурч суралцаж байдаг гэдэг утгаараа албаны Д.Батцэцэг дарга маань байна. Д.Батцэцэг дарга анхны бид хэдийг бэлтгэн гаргаж /сургаж/ их зүтгэлтэй, өөрөө ч гэсэн их мундаг ажилтай хүн шдээ тийм болохоор даргаараа их бахархдаг. Нийслэлдээ өнгө жавхаа нэмж, эко ногоон орчин, тав тухтай, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаа та бүхэндээ ажилд нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!.Үртэй бүхэн жаргаж, үндэстэй бүхэн дэлгэрч ургах болтугай.
Эх сурвалж: С.Наранцэцэг ХМОНХМ
Сэтгэгдэл ( 1 )
estoi zuv niitlel oruuljee, bid buhend engen saihan hudulmurch irgediin ajil iulsees niitelj baival zugeer bna. Ajilsag saihan busguid ajliin amjilt husie!!!