"Камертон"-ы тоглолтыг хийсэн компани 3 удаа зөрчил гаргасан

2021 оны 10 сарын 17

"Зайсан хилл" цогцолборт зхион байгуулсан Камертон хамтлагийн тоглолтын асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан яг одоо /2021.10.17, 14 цагт/ мэдээлэл хийж байна.


Д.Сумъяабазар:  "Хотын даргын хувьд аж ахуйн нэгж, байгууллагуудаа бүх талаас нь дэмжих, эдийн засгийг дэмжиж, нээлттэй үе шаттайгаар нээх арга хэмжээг 2021 оны гуравдугаар Ерөнхий сайд болон Шадар сайд, УОК-той ярилцаж, ажил арга хэмжээг нээгээд явж байгаа.

Хэдий тийм ч хүний эрүүл мэнд, Ковид-19 халдварын нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед бизнесийн байгууллага болон эдийн засгийг авч гарах үүднээс харилцан уялдаа холбоотой, зөв зохицуулалтаар явуулах зүй тогтлын хувьд зөв байна гэдэг байрь суурин дээр нэгдээд явж байгаа.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг цаашдаа дэмжиж ажиллана.

Гэхдээ өнөөдөр халдварын тархалт, дэгдэлт амаргүй байгааг мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэлж байгаа зүйлүүдтэй уялдуулж, аль болох халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд бусад бүх төрлийн арга хэмжээг явуулах шийдвэр, чиглэлийг бид мөрдөж ажиллаж байгаа.

УОК, НОК-оос тогтоосон дүрэм журам, хууль хяналтын тогтолцооны хүрээнд хариуцлагын гэрээг мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлэх, тэндэнтэйгээ хамтарч ажиллаж байгаа.

Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Захирагчийн ажлын албанаас хамтарсан ажлын хэсэг байгууллагдаж, байнгын хяналт, шалгалтыг явуулж байгаа. Зурагадугаар сарын 26-ны өдөр хариуцлагын гэрээ байгуулснаас хойших хугацаанд 7 хоног бүрийн Даваа гарагийн өглөөний шуурхай дээр хариуцлагын гэрээрий хяналт, шалгалт, биелэлт гүйцэтгэлийн асуудлаар байнга мэдээлэл авч, мөн ААН-үүдтэй холбоотой зөвлөн туслах, дэмжих, хууль эрх зүйн хүрээнд удаа дараа зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцох хэвшиж, тогмолжсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Хариуцлагын гэрээтэй холбоотой нийт 12 удаагийн асуудлыг нухацтай ярилцаад явж байгаа.

"Зайсан Хилл" цогцолборт зохион байгуулагдсан Камертон хамтлагийн тоглолттой холбоотой нийгэмд бухимдал үүсч, буруу мэдээлэл нэлээд явж байна. Үүнтэй холбоотой бодит мэдээллийг өгөх нь зүйтэй гэж бодож байна.

Нийслэлийн Захирагчийн албатай хариуцлагын гэрээ байгуулаагүй, түр журам, тусгай нөхцөл, шаардалагууд удаа дараа зөрчсөн, улмаар Зайсан хийл цогцолбор дахь "Собт трэйд" компани нь 2021 оны наймдугаар сараас хойш гурван удаагийн Зөрчлийн хэрэг бүтгэгдсэн. Энэ нь саяны Камертоны тоглолт ороод.

Наймдугаар сарын 03-аас хойш "Зайсан Хилл" цогцолборт арваад удаагийн зөчлийн үйлдлүүд гарсан. Энэ нь мэдээж түрээсэлж байгаа олон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой. Бид удаа дараа шаардлагаа тавьж ирсэн.

Есдүгээр сарын 20-ны өдөр Засаг даргын Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан, ресторан зоог, баар болон караокены салбар үйл ажиллагаа явуулж байгаа ААН, салбар, хувийн хэвшлийн төлөөлөлтэй зөвшилцөх уулзалтыг хйисэн. Энэ уулзалтаар босоо уулзалтаар босоо хүлээн авалтыг зөвшөөрөхгүй, зөвхөн суугаа хүлээн авалт бол заалны дүүргэлтийн 50 хүртэлх байхаар ярилцан, тохиролцоод, хариуцлагын гэрээг шинээр байгуулах буюу нэмж, гэрээний нөхцөлөө шалгаж явахаар тохирч гарсан.

Мөн есдүгээр сарын 30-нд ТББ-уудын төлөөлөлтэй уулзсан. Энэ нь хариуцлагын гэрээтэй холбоотой асуудалд шинээр нэмэлт заалтууд орсон. Энэ нь урлаг, уран сайхны тоглолтууд, спортын заал танхим, бусад төрлийн үйл ажиллагаануудыг явуулах, энэ нь заалны дүүргэлт 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар зөвшилцөж, өнөөгийн төвшинд явуулж ирсэн.

Гэхдээ манай аж ахуйн нэгжүүд үүрэг, хариуцлагаа сайн ухамсарлаж ажилламаар байна. Хотын даргын хувь бүх талаас нь дэмжих, аливаа асуудал дээр нь зөвлөн туслаж, аль болох торгож шийтгэхгүй байх, эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа цаг үед бие биеэ дэмжих байж хүндрэлээс гарна гэдэг байь суурийг барьж байгаа. Энэ үүднээс манай ААН-үүд хэм хэмжээгээ тохируулж, дэглэм, журмаа мөрдөж, 50 хүртэлх хувь байна гэж зөвшилцөж, ойлголцсон зүйл дээрээ зарим үед хайхрамжгүй хандаад байна. Үүн дээр дүгнэлт хийх цаг мөн гэж бодож байна.

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.86.2) 2021 оны 10 сарын 18

Бөх даргаа мэдээгүй царайлхаа боль чи бол зүгээр л яригч арга хэмжээ авч чадахчгүй дүр эсгэгч биздэн

0  |  0
зочин(202.21.127.170) 2021 оны 10 сарын 18

Камертон Монголын төр засгийг басамжлан доромжилсон тул хатуу цээрлүүл

0  |  0
би(192.82.84.106) 2021 оны 10 сарын 17

динэг идда хэзээ явхын бэ, хотынхон үхээд дуусхаар уу

0  |  0
иргэн(202.9.46.198) 2021 оны 10 сарын 17

ЭНЭ МЭТИЙН ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА БАЙНГА ЯВУУЛЖ БАЙГАА ИРГЭН, БҮЛЭГЛЭЛ, НАМУУДТАЙ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БОЛ БОЛОХОО БАЙЖ ЭЭ!!!!!!!!!!!!!!!!!!МОНГОЛЧУУДЫН АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ НЬ БАЙХ ЁСТОЙ ХЭМ ХЭМЖЭЭНЭЭСЭЭ ХЭТЭРЧ, АНАРХИЗМ БОЛОН ХУВИРЧЭЭ!!!!!!!!! ХУУЛЬ БНА УУ? ТӨР ЗЭСЭГ ГЭЖ БНА УУ????

0  |  0
Top