Хонь
Таалагддаг хүндээ өөрийнхөө мэдрэмжийн талаар хэлэхээсээ бүү ай. Ямар ч мэдрэмжийнхээ талаар хэлж болно. Өнөөдөр л үүнийг хийх өдөр. Цаг тухайд нь хэлж, хийж болох зүйлийг бүү хойшлуул.
Үхэр
Өнөөдөр ажил, нөхцөл байдлыг өөдрөг үзлээр хар. Хэт олон зүйлийг хянаж, харах хэрэгтэй болно. Тайвширч, аливаа зүйлээс сэтгэл ханамж авахын тулд ажлаа цаг тухайд нь дуусгаж, шийдэгдээгүй зүйлүүдийг олноор бүү үлдээ.
Ихэр
Таны санал болгох зүйлийг олон нийт хүлээж авахад бэлэн биш байна. Амбицаа хэсэг дарж, бодож төлөвлөж буй зүйлээ эргэн харж, аливаа нэгэн үйлдлийн боломжит үр дагаврыг тооцоолоорой.
Мэлхий
Өнөөдөр танд ганцаараа байж, өөрийгөө сонсох хүсэл маш ихээр төрнө. Таны хил хязгаарт байнга халдаад байгаа мэт мэдрэмж нь үнэн байх болно. Хил зөрчигчийг “буудах” бус хаалгаа түгжиж, утсаа хаахад л болно. Үдэш гэхэд та өөрийгөө сонсож, амарч, тайвширсан байх болно.
Арслан
Таны олон авьяас чадвар хоосон зэврэх болно. Түүнийхээ тал хэсгийг нь ч болов ашиглах шаардлагатай байна. Өнөөдрөөс л үүнийг хийж эхлэх нөхцөл, боломж бүрдэх болно. Үдээс хойш эрүүл мэнддээ анхаарал тавьж, шаардлагатай бол хэрэгтэй эм тан авч уу.
Охин
Өнөөдөр танд алдсан боломж, алдаа оноогоо засаж, эргэн тойрны хүмүүстэй үг яриагаараа харилцаагаа сайжруулах өдөр. Энэхүү боломжийг бүү алдаарай. Замд тааралдсан бүхий л боломжийг ашигла. Өөрийгөө боловсруулж, оюун санаагаа, хүчээ дээшлүүл.
Жинлүүр
Шийдэмгий байснаар та хүмүүст таалагдахгүй байж болох ч зорилгодоо хүрсэн байх болно. Энэ өдөр ч та хүсэл тэмүүллээр дүүрэн байна. Харин эргэлзэх, яарах нь таны үйлдэлд саад болно гэдгийг анхаараарай.
Хилэнц
Тавьсан асуултуудад хариулахынхаа өмнө анхааралтай тунгаан бод. Магадгүй хэн нэгний танд тавьсан асуултад нууц утга агуулагдсан байх болно. Эс бөгөөс та эвгүй байдалд орох эрсдэлтэй.
Нум
Өнөөдөр та болж буй зүйлийг хөнгөн хүлээж авах тусмаа ажлаа амжилттай шийдэх магадлал нэмэгдэнэ. Өөрийгөө бүү дорд үз. Та үргэлж хэрэгтэй санал гаргадаг хүн. Өнөөдөр ч та эргэн тойрондоо хэрэгтэй хүн болохоо харуулж, бусад хүн таны олон төрлийн чадварыг бишрэх болно.
Матар
Өнөөдөр таны нөөц хүч хүрэлцэхгүйгээр их энерги шаардагдах болно. Бууж өгмөөр санагдсан ч тугаа бүү өргө. Үдээс хойш та сэргэж, өөрийнхөө давуу талыг мэдэрнэ.
Хумх
Өнөөдөр та мэдээллийн урсгал дунд төөрөх болно. Тэр дундаас гарах арга олдохгүй. Энэ үйл явцыг дараа нь ухаанаа сэргэхээр бод. Нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд өнөөдөр зүгээр л урсгалаар яваарай. Танд хэн нэгний тусламж хэрэгтэй байж ч магад.
Загас
Өнөөдөр танд баяжих бодит боломж харагдана. Өөрт байгаа туршлага, боломж зэрэг аль нэгэн зүйлийг ашиглан та зорилгодоо хүрэх болно. Хэрэв та машин барьдаг бол орой зам дээр зөрчил гаргахаас болгоомжлоорой. Ажлаа амжуулсны дараа өөрийгөө тодорхой хэмжээгээр шагна.
Сэтгэгдэл ( 0 )