Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас Орхон аймгийг хөгжүүлэх, 5 жилийн үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу “Хотын соёл-Хамтын соёл” уриан дор “Соёлыг түгээе” нэг сарын аяныг зохион байгуулж байна.
Тус аяныг төрийн албан хаагчид, иргэд, хүүхэд залуучууд, аж ахуйн нэгж байгууллагуудыг нийгмийн ёс зүйг дээдэлсэн, өөрийн хотын үнэт зүйлсээр бахархдаг, эерэг харилцаа, ухамсарт зан үйл, соёлд суралцуулах, соён гэгээрүүлэх зорилгоор зарласан.
“Соёлыг түгээе” аянд Орхон аймгийн Онцгой байдлын газрын хамт олон нэгдэж, алба хаагчид болон иргэд рүү гэсэн чиглэсэн олон арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )