УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр /2021.10.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Учир нь, өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүн Д.Ганбатыг бүлгийн даргын албан тушаалаас огцруулсан гэх мэдээллийг өгсөн.
Үүнд, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Би АН-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу л ажиллаж байна. Бүлгийн даргын ажлаа хийж байна. Бүх зүйл хуулийн дагуу л явагдаж байна. Би УИХ-ын гишүүнийг бүлгээсээ хасдаг хүн биш. АН-ын удирдлагаас албан бичиг ирсэн. Тэр дагуу л нэр бүхий гишүүдийг бүлгээсээ хассан" гэх тайлбарыг өглөө.
Түүнчлэн "Цар тахал дэлхий нийтийг хамраад байна. Ийм нөхцөлд Засгийн газар, УИХ хамтран шийдвэрлэх ёстой. Сөрөг хүчин гээд засаг, төрөө сөрөөд байж болохгүй. Ард түмнийхээ төлөө санал гаргасан. Манай намд чадалтай олон хүн бий. Тэр хүмүүсээс Засгийн газартаа урьж, ажиллуулж болно гэж эрх баригчдад хэлсэн, санал тавьсан. Түүнээс гурван сайдын суудал зэрэг яриагүй. Би хувьдаа юм гуйсан биш, би үүрэгтэй шүү дээ. Би ямар хувьдаа юм авах гэж байгаа юм уу" гэж ярилаа.
Үүнээс гадна УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хүний эрх яаж зөрчигдөж байгааг нийтээрээ харж байна. Үндсэн эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ эрхээ эдэлсний төлөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр иргэн хоригдож байна. Нэг нь өлсгөлөн зарласан байдалтай байна. УИХ-ын гишүүн асан С.Жавхлан суулт зарлаад 4, 5 хонолоо. Эрх баригчдыг энд анхаарлаа хандуулж ажиллахыг шаардаж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо.
Прокурорын байгууллагад хандаж Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг батлан даалтад гаргахыг хүсэж байгаагаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 5 )
Бас Сайд болж байгаад хөрөнгө хусахна, бас их санааяа
Энэ нөхөрт албан ёсны мангуу гэдэг хэллэг яг тохирох юм байнаөө
ёстой ховорхон тэнэг гар юм даа
АН ЯМАР НҮҮРЭЭРЭЭ САЙДЫН СУУДАЛ ГОРЬДДОГ БАЙНА АА !!!!!!!!!!!!!!! ИЧИХ ХЭРЭГТЭЙ ...............
Ene jinhene shiren nuurt