Энэ жил хоёр болон гурван настай хүүхдийг цэцэрлэгт хамрагдуулаагүй. Эл асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
Тэрбээр "Энэ жилийн хувьд халдварын нөхцөл байдлаас шалтгаалж 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авсан. Харин 2, 3 настай хүүхдийг аваагүй. Есдүгээр сарын 1-нээс хичээл эхэлснээс хойш халдвар авч байгаа иргэдийн дунд хүүхдийн тоо өсөөгүй. Анх есдүгээр сарын 1-нд халдвар авсан нийт иргэдийн 20 хувь нь хүүхдүүд байсан. Одоо бол 18 хувь нь хүүхдүүд байна. Харьцангуй буурсан үзүүлэлттэй байна.
Нэгт, хүүхдүүд халдварлах нь багасаж байна. Хоёрт, 0-11 насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулж байна. Үндсэндээ 2, 3 настай нийт хүүхдийн 90 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна. Тиймээс эрсдлийн үнэлгээ хийж, эрсдэлгүй гэдэг тооцоолол гарах юм бол арваннэгдүгээр сарын 1-нээс 2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах ажлыг орон даяар зохион байгуулна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
2,3 настай хүүхдүүдээ цэцэрлэгт өгөх нь зөв гадуур хүүхдүүддээ дагуулсан ажил лангуун дээрээ авч очиж бүр илүү их эрсдэлд оруулж байна
Хүүхдүүд халдвар авах нь улам бүр нэмэгдэж байгаа.Сайд ингэж хэлж байгаа бол уучлаарай танд худлаа тоон мэдээ очиж байна.