Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулах тухай тогтоолын төсөл батлагдсаныг БОАЖ-ын сайд Н.Уртнасан танилцууллаа.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд нийт таван удаа цөлжилтийн үнэлгээг хийжээ. 2020 оны буюу тав дахь удаагийн үнэлгээгээр Монгол орны нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд ямар нэг байдлаар өртсөн байна. Үүний 23 хувь буюу 30 орчим га талбай цөлжилтөд нэн хүчтэй буюу хүчтэй гэсэн ангилалд өртсөн байна. Иймд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороог байгуулж байна гэж БОАЖ-ын сайд Н.Уртнасан хэллээ.
Мөн тэрбээр “уулнаас мод шилжүүлэн суулгах бодлогыг БОАЖЯ баримтлахгүй” гэдгийг мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац улсын хэмжээнд байгаа юм байна. Одоо байгаа нөөцөө 10 дахин нэмэгдүүлэх шаардлагатай тул мод үржүүлгийн газруудыг дэмжих, төслийн зээл олгох, хууль эрх зүйн орчыг сайжруулж, тодорхой хэмжээний урамшуулал бий болгох асуудлаар ажлын хэсэн байгуулагдан ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )