БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 13-нд коронавирусний халдвар илэрсний улмаас урд хөрш тодорхойгүй хугацаагаар хилээ хаагаад буй. Улмаар өргөн хэрэглээний импортын бүтээгдэхүүнийхээ 80 хувийг Хятадаас оруулж ирдэг Монгол Улс барааны хомсдолд орж, хүнсний захууд хаалгаа барихад хүрсэн талаар бид өмнө нь сурвалжилсан билээ.
(Хүнсний захаас бэлтгэсэн сурвалжилгыг ЭНД дарж унших боломжтой)
Харин энэ удаад "Emart", "Оргил" зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нарийн ногоо, жимс жимсгэний нөөц болон үнэ ханшийн талаар мэдээллийг хүргэж байна.
БНСУ-ын сүлжээ дэлгүүр болох "Еmart" худалдааны төвийн жимсний тасагт жимс, жимсгэнэ хангалттай байх бөгөөд худалдан авагч ч ихтэй байна. Харин хүнсний ногооны тасагт Монгол ногоонууд элбэг байгаа хэдий ч салат навч, юуцайгаас бусад нарийн ногоо дуусчээ. Улмаар цөөхөн үлдсэн салат навч болон юуцайгаа нэг хүнд гурвыг гэх хязгаартайгаар олгож байна. Мөн гадил жимсийг нэг үйлчлүүлэгчид гурван кг хүртэл олгоно хэмээн бичсэн самбар хаджээ.
"Оргил" сүлжээ дэлгүүрт бүх төрлийн алим, усан үзэм байлаа. Харин бусад нэр төрлийн жимс байхгүй байв. Нарийн ногооны лангууны доод хэсэг хоосорчээ. Лангууны дээд хэсэгт цагаан лууван, бор мөөг, цагаан гаа байлаа. Тэдгээр ногооны дунд хүнсний скочоор ороосон ногоон болон улаан чинжүүний ганцхан багц харагдав. Энд алим 6700-16.000 төгрөгийн хооронд байна. Харин усан үзэм нэг кг нь 24.000 төгрөгийн үнэтэй байна.
"Emart" худалдааны төвийн хүнсний бүтээгдэхүүний үнэ:
"Оргил" худалдааны төвийн хүнсний бүтээгдэхүүний үнэ:
Сэтгэгдэл ( 2 )
Нарийн ногоотой ногоогүй амьдарна. Монголчууд аа, хятдууд хилээ хаалаа гэж битгий доошоо ор. Өчнөөн сая мал байна, монгол ногоо зоориор дүүрэн байна, эх орны хөрсөнд тарьсан буудайны гурил байна. монголчууд өлсөх болоогүй гэдгээ харуул
нарийн ногоогоо монголдоо тарь, хужаагийн хороор яахав