Зайсан толгойг ухаж эхэлжээ

2021 оны 10 сарын 21

Зайсан толгой дээр буюу Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборын яг хажууханд газар шорооны ажил явагдаж, газрыг ухаж эхэлсэн байгааг жүжигчин А.Мөнгөнзул фото зургаар баримтжуулан, өнөөдөр /2021.10.21/ өөрийн цахим хуудсаараа бухимдлаа илэрхийллээ.

Тэрбээр "Сумъяабазараа, Зайсан толгойг тастаад идчихлээ. Нүдэн дээр чинь Зайсан толгой, Богд уулыг өм өм ухаж бна. Манай гэрийг л ухаагүй бол болоо гэсэн шиг суумааргүй байна бид. Өчигдөр энд алхаж явахдаа олж харлаа. бичлэг хийх гэсэн боловч цэнэг бага байсан тул хэдхэн зураг дарсан. Хөөрхий нэг байгаль хамгаалагч залуу иргэний дуудлагаар ирсэн байсан. Намайг хараад эгчээ бид үнэхээр дийлэхгүй байна гээд гүйгээд л, зураг дараад, утсаар яриад байсан.

Сумъяабазар та яаралтай энэ түүхт газар дээр ирж шалгаж, үйлдлийг зогсоож өгнө үү. Энд ямар компани ийм зоригтойгоор түүхийг сүйтгэж газрыг ухна вэ. Харахаар л бухимдал, зэвүүцэл төрөөд байх юм" гэжээ.

Тэгвэл энэ ухаж байгаа газрын зөвшөөрлийг БОАЖ-ын 2019 оны тавдугаар сарын 02-ны өдрийн А-158 дугаар тушаалаар иргэн О.Одсүрэнд 2.041га талбайтай газар олгожээ.

Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборт газрын тухай сануулахад

Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор бий. Халхын голын байлдаанд эрэлхэгээр байлдаж амиа алдсан Зөвлөлтийн цэргүүдийн дурсгал болгож барьсан уг цогцолборыг 1969 онд архитектор А.Хишигтээр ахлуулсан уран барилгачид барьж эхэлсэн бөгөөд 1971 он буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор нээлтээ хийжээ.

Цогцолборын доод ханан дээр “Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай цуг дархлав” гэсэн үгийг сийлсэн байдаг.

Орой өөд 600 гаруй гишгүүр бүхий 300 метр урт шатаар өгсөж Зөвлөлтийн цэрэг эрийн хөшөө бүхий дугуй ханаар хүрээлэгдсэн талбайд хүрнэ. Талбайн төв дунд 3 метрийн голчтой мөнхийн гал буюу тулга байдаг бөгөөд амь үрэгдсэн дайчдын гэгээн дурсгалыг үүрд дурсан санахыг бэлгэдсэн байдаг.

Дугуй хананы тойрог урт нь 60 метр бөгөөд төмөр бетоноор цутгаж хийжээ. Хананы гадна талаар Монгол Зөвлөлтийн гавъяаны одонгуудыг товойлгон сийлж Монгол үндэсний хээ угалзаар чимсэн байдаг бол хананы дотор талд шилэн шигтгэмэлийн аргаар урласан хоёр орны ард түмний найрамдалт харилцааг он дарааллаар илэрхийлсэн зураглал бий.

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.22.4) 2021 оны 10 сарын 22

А. Одсүрэн гэдэг чинь Л.Гүндалайгийн эгчийнх нь хүүхэд биз дээ. Гүндалай пизда цаддаггүй хувалз үхэж далд ороосой

1  |  0
zochin(66.181.191.66) 2021 оны 10 сарын 22

ene buh Uidel Sumjabazar hiisen naad hulgaich chini ych bish

1  |  0
нар(202.179.27.92) 2021 оны 10 сарын 21

Монгол хуульгүй шүү дээ. Ортойгоор нь Зайсан толгойг бүр хусаж хаячаад тэгш талбай болгоод хуваагаад авмаар юм даа

0  |  0
(192.82.73.76) 2021 оны 10 сарын 21

mongol humuus bishee hyatadduud ard ni baigaa mongol huneer dur esguulj hiilgej baihguyu,mongol gesen joohon uuddtei tuuhiin buh zuiiliig ustagaj baigaa bizdee,orostoi joohon holbootoi bol bur sain ustagana,yavaandaa orosuudin erhsheelees aldsan gazar nutgaa avlaa geed end tendgui hyatad bichigee saraach ni teghed barag mongol hun gehees barag uvur mongol shig bugd hujaa ahan duus ntr bolood duustsan bainadoo,udahgui bizdee,50 jiliin daraa gehed hyatadtaigaa negedyee geed uilaad guine,

0  |  0
(192.82.73.76) 2021 оны 10 сарын 21

naad uulaa nurrachihguyudoo odoo ungutei uudtei yum ugaasaa naana chini baihgui boltsiim yum chini,hun ch ochood utaggui agaar magaar alhah gihgeh gazargui uvs urgamal mod usgui bolsonoos hoish

0  |  0
(192.82.73.76) 2021 оны 10 сарын 21

naad uulaa nurrachihguyudoo odoo ungutei uudtei yum ugaasaa naana chini baihgui boltsiim yum chini,hun ch ochood utaggui agaar magaar alhah gihgeh gazargui uvs urgamal od usgui bolsonoos hoish.

0  |  0
ГАНАА АХ(103.229.121.6) 2021 оны 10 сарын 22

МОНГОЛ ХҮН МОНГОЛДОО ГАЗАР УХАЖ БАЙШИН БАРИХАА ОРОСУУДААС АСУУХ ЁСТОЙ ЮМ УУ ЯАГААД БАРЬЖ БОЛОХГҮЙ ГЭЖ

0  |  2
и(192.82.67.112) 2021 оны 10 сарын 22

хуучны хүмүүс зайсан толгойд гар хүрвэл гамшиг болно гэдэш байсан даа одоо ч юү болдог болдоо

2  |  0
Зочин (122.201.24.138) 2021 оны 10 сарын 21

Хууль, төр засаг гээч юм хаагуур хэнд үйлчлээд байдаг юм бэ дээ.

0  |  0
С.Амарсайхан(64.119.25.90) 2021 оны 10 сарын 21

Амарсайхан ухаад бусад нь болдоггуй юм уу. Бугдэээрээ уххъя. Уулыг тал болтол ,\nТалыг там болтол ухъя.\nТамдаа тарчилцгаа.

1  |  0
2(103.212.119.74) 2021 оны 10 сарын 21

Богд уулаа хулгайч луйварчдаас хамгаалаач ээ.

1  |  0
Зочин(202.126.89.133) 2021 оны 10 сарын 21

Монгол газар нутаг дээр 1990 оноос хойш гурван сая хулгайч дээрэмчин хүн хархнууд амьдарч байна. Дэлхийн соёлт хүн ардад энэ сайхан газар нутгыг хамгаалаарай гэж хурдан шилжүүлж өгөхгүй бол монголын шуналын бузарууд устган сөнөөхөөр уралдаж байна. Монгол хүнд хэрэггүй ч дэлхийд хэрэгтэй.

1  |  0
Зочин(202.126.89.133) 2021 оны 10 сарын 21

Монгол газар нутаг дээр 1990 оноос хойш гурван сая хулгайч дээрэмчин хүн хархнууд амьдарч байна. Дэлхийн соёлт хүн ардад энэ сайхан газар нутгыг хамгаалаарай гэж хурдан шилжүүлж өгөхгүй бол монголын шуналын бузарууд устган сөнөөхөөр уралдаж байна. Монгол хүнд хэрэггүй ч дэлхийд хэрэгтэй.

0  |  0
зочин(122.201.23.84) 2021 оны 10 сарын 21

УИХ-ын гишүүн асан Гүндалай газрыг нь авсан гэж сонссон

1  |  0
зочин(192.82.87.7) 2021 оны 10 сарын 21

төр гэж байдаг юм бол болиулаач дээ эсвэл байхгүй бол бүгд хаа хамаагүй ухая

1  |  0
Болиочээ(192.82.75.118) 2021 оны 10 сарын 21

Болиочэээээээээ.МАН Сөнөөсэййййй.ганц юмыг үлдээгээчээ

2  |  0
тэнгэрийн хараал(103.212.117.248) 2021 оны 10 сарын 21

сумъяабазар биш суумгайбузар болноо чи

0  |  0
ZOCHIN(202.131.233.26) 2021 оны 10 сарын 21

BOLIOCJEE arga hemjee avachee

2  |  0
БОЛЬ БОЛЬ(103.212.118.206) 2021 оны 10 сарын 21

ХАРХНУУДАА БОЛЬ

2  |  0
Зангараг(202.179.27.114) 2021 оны 10 сарын 21

Зөвлөлтийн дайчдын хөшөөг Зөвлөлтийн дайчид энх цагт босгосон юмаа. Юун Хишгээгээр ахлуулсан монголын уран барилгачид вэ? Монголчууд уран бариога байтугай ур хиййц муутай гарааш барьж чаддаггүй байсан 1971 онд.

1  |  0
Ard(66.181.188.41) 2021 оны 10 сарын 21

Huuee boliocheechee.

2  |  0
Иргэн(64.119.24.223) 2021 оны 10 сарын 21

Өчигдөрөөс эхлээд ухаж эхэлсэн. Одоо ч ухаж л байна. Харамсмаар халаглмаар юм. Хэлэх ч үг алга даа.

3  |  0
Top