УИХ үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж, дэмжив. Энэ нь Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төсөл юм.
Засгийн газраас боловсруулж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгажээ.
Д.Ганбат гишүүн хэрэггүй яам нэмж байгуулаад төсвийг данхар болгох гэж байна. Японд вакцин хариуцсан сайд ажилладаг. Монголд коронавирусний эсрэг яам байгуулж болохгүй юм уу хэмээв.
Хариуд нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:
Файзар тариулсан улс орнууд болохгүй байна. Вакцин болгоны талаар муу яриа гарч байгаа. Ядаж ийм юмаар улстөр хийхгүй байж болохгүй юу. Олдохгүй байсан юмыг олж ирсэн. Үг хэлж байгаа зарим хүн юу гэж яриад байгаа мэднэ. Дэмий юм ярьж хэрэггүй санагдах юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Та одоо асуултад хариул. Та улстөржих ёстой хүн биш. Хэдэн хүний орон тоо нэмж байгаа юм. Ямар их мөнгө төсөвлөсөн юм бэ. Таныг ард түмэн хаалгаар гаргаад явуулсан. Тооноор орж ирчихээд томроод байх юм.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:
-Улстөрийн албан тушаалын ангилалд Засгийн газрын гишүүн бий. Надад улстөр ярих эрх байгаа шүү. Эдийн засаг, хөгжлийн яамны хувьд 80 хүний орон тоотой орж ирсэн. Үүний 50 хувь нь Үндэсний хөгжлийн газраас орж ирнэ. Нийтдээ 4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хувьд мөн адил 80 хүний орон тоотой оруулж ирсэн. Нийтдээ 1,3 тэрбум санхүүжилт шаардлагатай гэж санал оруулж ирж байгаа. Цахим үндэстэн болох хөтөлбөрийг Ерөнхий сайд дэвшүүлээд энэ бодлогоо УИХ-д зарласан. Нэмж яам байгуулах шаардлагатай байгааг Ардчилсан намынхан ч хэлж байгаа шүү дээ. Нийтдээ 150 хүний бүрэлдэхүүнтэй яам байгуулахаар орж ирснийг 80-д барьж байгаа. Төрийн албан хаагчийн тоо нэмэгдээд байгаа нь шинэ сургууль цэцэрлэг байгуулж байгаатай холбоотой. Яамдын орон тооны асуудал бол ойролцоо түвшинд байгаа.
Сэтгэгдэл ( 6 )
яам байгуулаад хөгждөг гэж хаанахын хэн нотлоо вэ? МАН хүнээ төрд шахах аргаа л сэдсэн төдий зүйл шүү.
Ordni bug ortsni oroolon
ХААЛГААР хөөгөөд явуулчихсан чинь ХАЯАГААР ороод ирсэн нь үнэн шүү.Одоо болиод зайлаад өгнө үү.Ард түмэн тийм сонголт хийсэн дээ .Одоо амьдрал ахуйгаа бодож амбаараа сольж гэр болго.Хүнтэй хэрэлдэж байснаас зурагт аваад үзээд суу.Хэрэлдмээр болбол зурагтайгаа хэрэлд.Нямдоржийн хэрүүлээс ард түмэн залхаж байгаа сонгуулиар хэлчихсэн шүү дээ
ӨМХИЙ баяд далд ороочээ
Новшийн баяд зайлаач ээ.
Нямдоржгуайтай яасан их халж яддаг юм бэ. Ажлаа онцгой сайн мэддэг,хийдэг хvн. Монголын хэн гээч нь Нямдоржгуайг хаалгаар хеегеед гаргасан юм? Битгий ард тvмний нэр барьж худлаа ярьж бай! та нар. Нямдоржгуай Та санаснаа гvйцээж, зорьсноо биелvvлээрэй.. Таны аливаа ажилд,ялангуяа хуулийн ямар ч асуудлыг голч зевийг нь олж vнэлж дvгнэдэг чадвар шудрага занг ард тvмэн vнэнхvv vнэлдэг шvv . Таныг ямагт дэмжинэ.