УИХ-ын Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар өнөөдөр /2021.10.21/ УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөлөө. Түүнийг УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөхөөс өмнө /09:30 цагт/ байр суурийг нь сонирхсон юм.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Нөхөн сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн боллоо. Удахгүй тангарагаа өргөх гэж байна шүү дээ?
-Баярлалаа.
-Хамгийн эхэнд тойрогтоо ямар ажлыг хийх вэ?
-Ямарч байсан эхлээд тангарагаа өргөчихье. Би бол эдийн засагч, банк санхүүгийн хүн. Энэ утгаараа Монгол Улсад хэрэгтэй хөрөнгө оруулалт татах болон хороо, хот, улсаа хөгжүүлэх ямар бололцоо байна тэр бүхнийг л хийхийг зорьж ажиллана.
-Таны сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Сонгинохайрхан дүүрэг бол гэр хороолол ихтэй. Орчны тохижолт, сургууль, цэцэрлэг, зам зэрэг хийх ажил их бий.
-Ингэхэд нөхөн сонгууль хэр шударга, будлиангүй болов. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Шударга явагдсан. Гэхдээ үүнийг би дүгнэдэг хүн нь биш. Энэ бол Сонгуулийн ерөнхий хорооны ажил, дүгнэсэн ч байгаа.
-Нэмэлт санал хураалт явуулсан ч сонгогчдын ирц 50 хувьд хүрсэнгүй. Сонгогчдын ирц хүрээгүй шалтгааныг юу гэж үзэж байна вэ?
-Яах вэ, дөрөв дэх сонгууль боллоо шүү дээ, жилийн дотор. Тэр утгаараа хүмүүсийн идэвх сул байлаа. Гэхдээ юуны өмнө сонгогчдын боловсрол гэдэг асуудлыг хөндөх ёстой. Учир нь, ардчилсан оронд сонгох, сонгогдох гэдэг нь хамгийн чухал зүйлийн нэг байдаг.
-Таныг нөхөн сонгуулийн санал хураалтын үеэр бэлэн мөнгө тараасан гэх гомдол гарсан. Цагдаагийн байгууллагад гомдлыг шалгаж байгаа юм билээ. Та үнэхээр мөнгө тараасан юм уу?
-Юу гэж тийм юм байх вэ дээ, баярлалаа.
Сэтгэгдэл ( 6 )
тэнэг мангар
taraasiim bol barimt ni baih l yostoidoo?
БОР ЗҮРХЭЭРЭЭ Л ҮЗЛЭЭ ДЭЭ ТЭГЭЭД ЯЛЛАА ҮНЭН ГЭЖ БАЙДАГ Л ЮМ БАЙНА
шаа бандиа
Зиндаа сэтгэгдэл оруулахгүй бол мэдээ битгий оруул
Эцгийн шийрийг хатааж гүлдийж сурчээ энэ хүн юу ч хийж чадахгүй тул юуч хүсээд хэрэггүйшдээ схчуудаа