Хэн нэгний албан тушаалд бус хүүхдүүдийн боловсролд анхааръя, Н.Батсүмбэрэл дарга аа!

2021 оны 10 сарын 22

Сонгон шалгаруулалтгүй албан тушаал томилсон, ёс зүйн хариуцлага алдсан, элдэв хээл хахуулийн асуудалд холбогдсон дунд сургуулийн багш нарын маргаан байс гээд л гардаг. Тэгвэл энэ удаагийн маргаан нэрт яруу найрагч, орчуулагч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит нийслэлийн 50 дугаар сургуультай холбогдон дэгдлээ.

Ноднин жилийн арванхоёрдугаар сард тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Р.Даваахүү багш тэтгэвэртээ гарч, түүний оронд тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр М.Цогзолмааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл томилон явуулжээ. Харин М.Цогзолмаа нь захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ирснээсээ хойш л багш, ажилчидтайгаа учраа олж чадалгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос өгсөн мэдээллээр захирлаар ирсэн цагаасаа хойш нийт 20 гаруй хүнийг ажлаас нь “халжээ”. Ямар нэгэн арга хэрэглэсээр тухайн хүнийг ажлаас гарах өргөдлөө өгөхөөс өөр аргагүй байдалд оруулдаг аж.

Мөн Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолд заасан “Шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгон чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардал хэмнэх” гэснийг илтэд зөрчин 124 байсан орон тоог 134 болгон нэмэгдүүлжээ.

Ингээд зогссонгүй, өөрийн баталсан орон тоогоо нэг жижүүр, нэг гадаад хэлний багшаар нэмж орхисон байна. Гадна талбайн үйлчлэгчээр ажиллаж байсан Ж.Насанбуян гэж хүний амьдралын боломжгүй байдалд дэм болохоор багш, ажилчдын цуглуулсан хандивын мөнгийг нь барьцаалан ажлаасаа гарах өргөдлийг бичүүлжээ.

Мөн сургуулийн эмчээр ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийн эхнэр нь төрөөд эмнэлгээр явж байхад нь “ажлын байрандаа байгаагүй” гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлжээ.

Энэ мэтчилэн олон хүнийг ажлаас нь халах санаагаа биелүүлж, цагаан цаасан дээр гарын үсэг цуглуулж өөрийн талдаа ашиглах гэх мэт олон зүйл хийснийг багш нар халаглан ярьж байна. Нэгэнт орон тоог нэмэн баталсан учраас өөрийн талын хүмүүсээ ажилд авч, зарим багш нарыг хүүхдээр нь барьцаалах зэргээр өөрийн талдаа ажлуулдаг аж. Хамгийн инээдтэй нь гэвэл, “Сайн байна уу, багш аа” хэмээн өөртэй нь мэндэлсэн сурагчийг "Юу гээд байгаа юм. Би захирал чинь байна" хэмээн загнасан гэнэ. Өөрийн нарийн бичиг Х.Лянхуацэцэгийг хүнтэй утсаар ярихаар чанга яригч дээр нь яриулдаг гээд олон төрлийн гомдол сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд ирсэн байна.

Сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, багш, ажилчдын төлөөлөл болсон 85 хүн гарын үсгээ зуран энэ асуудлыг харьяа яам, Нийслэлийн боловсролын газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд тус, тус хүргэсэн байна. Гэвч асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй. Мэдээж дээрх хүмүүс анх томилсноор нь дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлд хүртэл бичиг хүргүүлжээ. Засаг дарга есдүгээр сарын 27-ны өдөр Б/72 тоот захирамж гарган ажлаас чөлөөлөхөөр болсон ч М.Цогзолмаа тамгаа аваад эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн шалтгаанаар алга болжээ. Гэтэл ердөө долоо хоногийн дараа Засаг даргын захирамж нь “Сахилгын хариуцлага тооцох тухай” болон өөрчлөгдөөд ирэх нь тэр. Тиймээс л багш, ажилчдын төлөөлөл хардаад байгаа юм. Үүн дээр нэмэгдээд есдүгээр сарын 1-нд нэгдүгээр ангийн хүүхэд элсүүлэх үеэр хээл хахуулийн шинжтэй үйлдлүүдийн талаар хэл ам гарсан учраас АТГ-т ч хандахаар болжээ.

Ажил хаялт зарлах гэхээр цах тахлын үед хориглосон юм билээ хэмээн багш нар хэлж байсан. Энэ тухай М.Цогзолмаагаас тодруулахаар албан өрөөнд нь ороход “Дүүргээс энэ асуудлыг тараа гэсэн чиглэл өгсөн. Ажлын хэсэг гарсан. Нэр хүндтэй холбоотой асуудал учраас хэвлэлд яриа өгөхгүй” гэсэн юм. Гэвч өмнө нь тэрээр Өдрийн сонин, зарим нэгэн сайтад “Багш нар ажлаа хийж чадахгүй байж намайг эсэргүүцэн сургуулийг самарч байна” гэсэн утга бүхий ярилцлага өгсөн юм билээ. Ингэхдээ сурагчдынхаа эцэг эхчүүдтэй нэг бүрчлэн цахимаар уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон хэмээн худал залаад зогсохгүй, сургуулиа цахим сургууль болгосон гэжээ. Гэвч тус сургуулийн багш нар өнөөдрийг хүртэл интернэтэд холбогдох гэж өрөө, өрөө хэсэж яваа нь үнэн билээ. Харин дүүргийн Засаг дарга таныг томилсон бил үү гэсэн асуултад “Тийм” хэмээн хариулсан.           

Цар тахлын нөлөөгөөр манай улс нийтээрээ боловсролын хоцрогдолд орсон. Тэр дотроо дунд сургуулийн сурагчдын хоцрогдол тэртээ хойно үлдсэн. Хэрэв үнэхээр эдгээр багш нарт ирж байгаа дарамт шахалт дээд хэмжээндээ хүрээд өнөөх захирал нь улстөрчдөөр хамгаалуулаад албандаа үлдвэл багш нар ажлаасаа гарах хүртэл арга хэмжээ авах аж. Ингэсэн тохиолдолд хичээлийн хоцрогдолтой байгаа сурагчид л хохирно.

Шинэ багш ирлээ гэхэд хүүхдүүд учраа олох гэсээр улам л хоцорно. Тийм болохоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл та гаргасан шийдвэрүүдээ эргэн харж, нийслэлийн 23 дугаар сургуулиас халагдаж, “Монгени” цогцолбор сургууль дээр хүртэл эсэргүүцэлтэй тулгарч явсан энэ хүнийг яагаад захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсноо тайлбарлах хэрэгтэй. Дээрээс нь ажлаас халах тушаалаа долоо хоногийн дотор сахилгын шийтгэл болгон өөрчилсөн тань хардлага төрүүлж байгаа юм.

Хэрэв ямар нэгэн улс төрийн шахалтаар энэ хүний албан тушаалыг хаацайлж, түүндээ хэвээр үлдэх гэж байгаа бол тус сургуульд сурдаг 2634 хүүхдийн эрх ашиг зөрчигдөж, боловсролын хоцрогдолд орох аюул байгааг дуулгая.  

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 52 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
50 ялна шүү(66.181.161.42) 2021 оны 10 сарын 27

202.9.46.21 ха ха ха чи хичнээн нэрээ өөрчилж бичээд яахав дээ. Цогзолмаа авгайн талын 1 хүн л бна. Ядаж наад кодоо хар даа мулгуу минь. Энэ хамт олныг чамаас илүү мэднэ. Яагаад гэвэл миний хүүхдүүд энэ сургуулийг төгссөн юм. Сайн багш нарын ач гавьяагаар сургууль соёлд орж, одоо схан амьдарцгааж бна. Ойролцоо байрных ч гэх шиг... Чи тэгвэл энэ хамт олныг ямар чадвартайг ямар авьяастайг, ямар спортлог гэдгийг мэдэх үү? Чи бол мэдэхгүй. Харин Чингэлтэй дүүргийнхэн мэднэ. Муу удирдлага гэж бдаг болохоос муу хамт олон гэж бдаггүй юм за юу. Нийслэл дүүргийн хэд хэдэн удаагийн аварга сургууль шүү

0  |  0
зочин(202.126.89.132) 2021 оны 10 сарын 26

эрхэм хүндэт Батсүмбэрэл сайдаа энэ асуудлыг хурдан шийдэж Цогзолмаа захиралыг албан тушаалаас нь буулгах захирамжаа хурдан баталгаажуулж ард олон бидний хүүхдүүдийг сурах орчин хичээл заах багш нарын ажлын байрны дарамт сэтгэлзүйн тайван орчин бий болгож өг үгүй бол эцэг эх бид дуу хоолойгоо хүргэх бно 50р сургууль дүүрэг нийслэлдээ сурлага хүмүүжлээрээ тэргүүнийх байсаар ирсэн гэдгийг Цогзолмаа захиралд ахин дахин сануулж анхааруулья Цогзолмаа захирал өөрийн хүсэлтээр өргөдөл өг үгүй бол эцэг эх бид жагсах бно анхааралдаа ав Батсүмбэрэл сайд болон Цогзолмаа захиралаа

2  |  0
Zochin (185.117.151.96) 2021 оны 10 сарын 26

202.9.45.225 codetoi zochin zahiral ni uuruu shaatsan urd hoid bairni avgai bolj jujigled goy shaajiinaa

1  |  0
Зочин(122.201.31.205) 2021 оны 10 сарын 23

Тайван ажил төрөлдөө анхаарал тавиад ажиллах юмсан эвтэй сайхан хамт олон минь бүр хэцүүд лээ сургалт гэдэг хамтын хүчээр амжилтанд хүрдэг зүйл одоо нэг нэгэндэн итгэх арга алга эцэг эх хүүхдүүд аяндаа анзаарах байлгүй дээ

0  |  0
Багши(192.82.68.24) 2021 оны 10 сарын 26

Өөрийнхөө зан харилцааны дээрэнгүй бусдыг дорд үзсэн байдлаасаа болж хат олныг ийм байдалд хүргэчихээд өнөөдөр бусдыг буруутгаад гүжирдээд сууж байгаа нь харамсалтай байнаа. Энэ өмөөрөөд байгаа хүмүүс нэг хүнийг биш нийт хамт олныг хүндэтгэн үзэх ёс зүйтэй баймаар санагдаж байна шүү.Бидний нэр хүндэд үндэслэлгүйгээр маш олон удаа халдаж байгаа шүү хуулийн байгууллагад хандаж бас нэр төрөө сэргээлгэж болно шүү эргээд хэлсэн үгээ хамгаалах бодит баримттай байгаарай гэж хэлмээр байна. Бид маш хүлээцтэй хандаж байгаа шүү

1  |  0
Зочини(192.82.68.24) 2021 оны 10 сарын 26

Битгий багш нарыг гутаагаад гүжирдээд байгааоай. Хүн гүтгэх хуультай шүү Наад хүнтэй чинь хамтарч ажиллахгүй гээд 85 хүн гарын үсгээ зурсан байгаа шүү

1  |  0
Зочин(202.9.46.21) 2021 оны 10 сарын 26

Өмнөх захирал Даваахүү гэгч бараг энэ сургуулийг хувийн өмч шиг болгочихсон юм биш үү. Ах дүү нар нь дүүрэн байдаг гээ биздээ.Тэр хүний хэдэн хөхүүл хүүхэд л тэмцэж байгаа байлгүй дээ.

0  |  2
Багш(66.181.161.65) 2021 оны 10 сарын 23

Хүүхдийн сурах эрхэнд шууд халдсан бүх ангийг гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалт нэрийн дор мөнгө угаах хэрэгслээ болгож байна Сургуулийн сургалтын орчин бүгд алдагдсан Ямарч цахим хичээл хичээллэх орчин интернэт орчин байхгүй ядахдаа л орой 16:00-с гэртээ интернэттэй орчноос багш нар хичээл сургалтаа явуулж байхав дээ Ийм байж үхсэнийх нь цахим сургууль. Гадна орчин бол хатсан, унасан навчиндаа дарагдсан хөглөрсөн л байдаг боллоо

0  |  0
Би(202.126.89.194) 2021 оны 10 сарын 23

Ичиж үхмээр юмаа энэ авгай Дүүргийн даргатайгаа авилга ашиг сонирхол болоод өөр юуны ч хамааралтай юм билээ дээ АТГ гэдэг газар ер нь өөрсдөө а идэгдчихээд энэ мэтийн балиар юмнуудыг шалгаж чаддаггүй юм биш үү Бидний ирээдүй болсон хүүхдүүдийг бодооч ийм муухай үлгэр дуурайлалтай сурган хүмүүжүүлэгч узирдагч хэзээ ч байж болохгүй

0  |  0
Түмэнжаргал(66.181.161.74) 2021 оны 10 сарын 23

Батсүмбэрэл авилгал авснаа хүлээн зөвшөөрөөд наад авгайтайгаа зайлбал таарна. Дахин чамайг сонгох ард иргэд үгүй боллоо. Улс төрөөс тонил зүгээр

0  |  0
Zochin(66.181.189.55) 2021 оны 10 сарын 26

Боловсролын салбарын нэг нэгжийг ийм байдалд ортол нь доголдуулж, доройтуулж, алдаа дутагдал, ашиг сонирхолын олон зөрчил дутагдал, бүр гэмт хэрэг ч байж болох үйлдлүүд гаргачихаад ямар нүүр, ухамсараар ингэж суудаг хүн юм. Шалгадаг газар гэж байдаггүй юмуу. Томилсон засаг дарга нь үнэхээр барьцаанд орчихсон хүн болоод л алдаа дутагдалыг нь хаацайлж, олон багш нарын эрх ашгийг үл тоож, сурагч хүүхдүүдийн ирээдүйг хайхрах сэтгэлгүйгээр өөрийн хүнээ хамгаалж байгаа юм байна даа. Ардын намын хурган комунист цүнх баригч авилгачид очсон газар болгоноо самарч дуусахнээ. Яана вэ.

3  |  0
Банш (192.82.68.24) 2021 оны 10 сарын 26

Удирдах ажилтны ёс зүйн зөрчил болох сэтгэл санааны дарамт үзүүлэх.загнаж зандрах,гомдоосон үг хэл хэрэглэх,бүлэглэл үүсгэх,хамт олныг бутаргах.элдэв ам өгөх.зэрэг нь бүгд ёс зүйн алдаа энэ бүх алдааг энэ хүн гаргаж байна. Ийм байхад бүтэн 2 сар энэ хүнийг хаацайлаад байгаа хүмүүсийг гайхаж халаглаж байна. Энэ хүнтэй хамтарч ажиллахгүй гээд олонх нь үзэл бодлоо илэрхийлээд байхад түүнийг үл хүндэтгэн бараг 2 сар хаацайлаад байгаа Чингэлтэй дүүргийн засаг дарга удирдлагуудыг гайхаж байна. Үүний цаана олон мянган хүүхдүүд,эцэг эхийн эрх зөрчигдөж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй шүү

3  |  0
Зочин багш (66.181.161.12) 2021 оны 10 сарын 26

Удирдлагыг томилохдоо хамт олны саналыг 1р харж баймаар байна. Багш ажилчид ч гэсэн ардаа амьдралтай хүмүүс гэдгийг санах хэрэгтэй.

3  |  0
Зочин(202.126.89.30) 2021 оны 10 сарын 26

Асуудлыг газар авхуулахгүй хурдан шийдвэрлээсэй дээ даргаа...

2  |  0
Уншигч(192.82.68.24) 2021 оны 10 сарын 23

Энэ сургуулийн багш нар маш чадварлаг сурггулийн орчин маш тохилог боломжийн харагддаг.Тийм байхад энэ хүн ажилгүй муу багш нарыг ажлыг нь сайжруулах гэж шаардлага тавихаар намайг эсэргүүцээд байна гэж эрээ цээргүй хуал ярьж байгаа нь энэ хүн ямар ёс зүйтэй хүн бэ гэдэг нь илт харагдаж байна.Ажиллаж үзээгүй байж хамт олныг гутаан доромжилж байгаа энэ хүн яаж ичихгүй ажиллана гээд улайран дайраад байгааг гайхаж байна

2  |  0
Зочин (192.82.68.24) 2021 оны 10 сарын 23

Гадаад хэлний анги гэж самраад нэг хүүхдийн төлбөр 160000 номны 45000 нэхэж байсан мөнгө угаалт нэг анги 8 сая гэхэл нийт 5 бүлгийн 40 сая угаасаа л 30 саяыг өгч орсон түүнээ нөхөх гэж хичээж яваа авгай шүү дээ Боловсролыг мөнгө болгох гэж олон жил зүтгэж байна даа хөөохий Засаг дарга хэдэн төгрөгийг нь өгчихөөч дээ

2  |  0
зочин(202.126.89.132) 2021 оны 10 сарын 23

багшийн нэрийг цохож хичээл ордоггүй гэж бичсэн хүн та өөрийн нүдээр харсан юм уу хичээл орохгүй байгааг нь манай багш нар цаг алдагдалгүй явж бгааг нэг анзаарчихаарай Цогзолмаа захирал та өөрийн талд байгаа багш нарын цагийг алдагдал хэд байгааг гаргаад өгөөрэй харин ч цаг алдагдал хичээл орохгүй далимдуулдаг үгийг чинь эсэргүүцэж байна мөн багш нарыг бүдүүлэг гэж бичсэн иргэн та ямар учраас ийм зүйл болсон байна гэдгийг өөрөө орж ирээд хараарай Цогзолмаа захирал та хурдан ажлаа өгч хамт олны эв эеийг хангуулж өгнө үү засаг дарга Батсүмбэрэл та энэ асуудлыг хурдан шийдэж өг шаардаж бна

1  |  0
Багш(202.126.89.155) 2021 оны 10 сарын 23

Мөнгөтэй танилтай худалч хүмүүс боловсролыг ирээдүй хойч үеийг удирдах ёсгүй. Хамт олны 80 -90% нь энэ хүнтэй ажиллахгүй гээд байхад яагаад албан тушаал эрх мэдлийн төлөө улайран дайраад байгааг гайхаж байна. Ийм зөрчилдөөн дунд ажил урагшлахгүй дунд нь хүүхдүүд хохирно гэдгийг яагаад ойлгохгүй байна вэ. Захирлыг хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүнээр томилон ажиллуулж баймаар байна. Боловсролыг боловсролын яам нь мэддэг баймаар байна. Засаг дарга боловсролын талаар сайн мэддэг гэхэд эргэлзэж байна. \n

2  |  0
Зочин (192.82.72.173) 2021 оны 10 сарын 23

Энэ хамт олны олон жилийн хөдөлмөрийг харлуулж өөрийгөө дөвийлгөж хийсэн бүтээсэн зүйлийг нь өөрөө хийсэн болгож байгаа хүн юм бишүү наад хүн чинь .Энэ олон багш нар эсэргүүцээд байхыг бодоход яалт ч үгүй хэцүү хүн бололтой .Хурдан ажилаа өгөөд улсын ажлыг хэвийн байдалд оруулвал болно доо

1  |  0
Уншигч(66.181.180.26) 2021 оны 10 сарын 23

Хичнээн сар сандал суудалтайгаа ингэж зууралдаж суухын оронд хурдан зайгаа тавьж өгөөд хичээл сургалтын орчинг таатай болгох хэрэгтэй шүү дээ. Ийм орчинд багш сурагчид яаж тайван ажиллаж суралцаж чадах вэ. Ойлгомжтой л байна шүү дээ. Хамт олон массаараа эсэргүүцэж байна гэхээр асуудал байгаа нь ойлгомжтой энгийн хүний нүдээр...

1  |  0
Багш(192.82.78.127) 2021 оны 10 сарын 23

Ямар ч ажил залгамж холбоотой ажиллах ёстой. Өмнөх хүнийхээ хийснийг үгүйсгэж, өөрөө хийсэн мэтээр ярьдаг. Хамт олноо 2хуваагаад ялгаварлаад байдаг хүн яавч удирдах ажилтан биш. Захирал хүн байгууллагын эв нэгдлийн бэлгэдэл болсон хүн байх ёстой. Сургуулийн хувьд огт интернэт байхгүй байсныг интернэттэй болгосон мэт ярих юм. Зүв зүгээр ажиллаж байсан интернэтийг сайжруулах нэрээр улам дордуулаад хагас хугас ордог интернэттэй болгосон хүн яаж цахим сургууль болгосон гэж ярьж явдаг байна даа. Багш нар юу гэж зүгээр байгаа хүнийг эсэргүүцэх вэ. Асуудлыг хурдан шийдээчээ.

1  |  0
Зочин (66.181.161.31) 2021 оны 10 сарын 23

Захирлын л буруу байна ш дээ. Удирдах ёс зүйгүй, суудлын төлөө улайрсан ийм юм яаж боловсролын салбарыг удирдах юм бэ. Багш нарын зөв зөв. Иргэн хүний хувьд багш нарыг дэмжинэ.

1  |  0
Багш(202.9.46.52) 2021 оны 10 сарын 26

202. 9. 46. 225 гэсэн кодтой хүн 5 удаа сэтгэгдэл бичжээ. Яах гэж мэдэхгүй байж хүний өмнөөс худлаа бичээд байдаг юм бэ?. Бичсэн зүйлд чинь үнэн юм алга бна шүү. Чамд яг юу амлаад бичүүлээд бна.

5  |  0
Зочин (66.181.161.31) 2021 оны 10 сарын 23

Хараад байхад захирал авгайгийн л буруу байна ш дээ. Тэрнийг өмөөрсөн зорим нэг троллууд нь юу ч мэддэггүй бололтой хаха. Дор сэтгэгдэл уншсан чинь яг нэг хаягнаас нэг удаа эцэг эх, бас зочин, тэгээд бүр ижил удирдах ажилтан болж сэтгэгдэл бичсэн байх юм. Өөрийн талдаа хэдэн хүн хөлсөлж аваад бичүүлж дээ энэ захирал нь. Тэр нэг хэдэн юм нь ядаж код нь ижил гараад байгааг ажигладаггүй юм байх даа. Ёооё элэг хөших нь.\nШударга л байчих л даа. Захирал болох гэж зүтгэсэн юм бол жоохон ухаантай байгаач ээ. Илжиг юм уу хаашаан хаха

2  |  0
Зочин (103.140.11.59) 2021 оны 10 сарын 23

1 ангид хүүхэд авхахад хахууль их авсан байхоо

0  |  0
Хүүхдийн эцэг эх бай(66.181.161.62) 2021 оны 10 сарын 23

Энэ олон ажилчдыг халж, хольж сольсон нь үнэн шүү. Манай хүүхдийн багш нь ажлаа өгөөд оронд нь ирэх ч багш олдохгүй. Ийм байдалтай 7 хонож байна. Цаашдаа яах гэж байгаа нь ч тодорхойгүй. Эцэг эхчүүдийг дуугай залбираад сууцгаа гэх энэ захирал үнэхээр бүтэхгүй ээ. Зүгээр л сандал суудал, эрх мэдэл харсан хүн байна лээ шүү. Зохих газар нь энэ асуудлаа хурдан шийдэж өгөөсэй. Цаана нь хүүхдүүдийн сурч боловсрох эрхэнд халдаж байна

1  |  0
Хүүхдийн ээж(203.91.115.56) 2021 оны 10 сарын 26

Энэ багш нар арай л бүдүүлэг бн эднийг хэн багш гэх вэ манаых яг урд талын байр нь тэр хашгираж хэлж яриж байгаа нь арай дэндүү юм аа. БҮДҮҮЛЭГ\n

0  |  3
Zochin(66.181.161.101) 2021 оны 10 сарын 23

Ene ugaasaa hicheelee ordoggvi Chinzorig. Regzedmaa 2 bagsh shn dalim boljee.

0  |  2
Зочин(66.181.189.55) 2021 оны 10 сарын 26

Засаг дарга нь захирамжаа олон дахин сольсон явдал нь ашиг сонирхол бгаа гэж харагдаж бнаа. Олон багш нар эсэргүүцээд байхад буцааж дахин2 томилоод байгааг шалгах хэрэгтэй. Батсүмбэрэлдээ мөнгөө өгөөд орсон ч гэж дуулдсан. Авилгалтай тэмцэх газар шалгуулах хэрэгтэй засаг захирал 2-г.

2  |  0
Хүүхдийн эцэг байна.(202.9.46.225) 2021 оны 10 сарын 26

Манай хүүхдийн багш бас хичээлээ аргалаад л байгаа.Улс төр хийгээд завгүй байгаа бололтой. Рэгзэдмаа гээд авгай байгаа. Яршиг шүү. Эцэг эхийн хувьд хэл ам хийнэ шүү тэмдэглээд л байгаа шүү.

2  |  4
Зочин (202.9.46.225) 2021 оны 10 сарын 26

50 сургуулийн багш нар хичээлээ заамаар байна аа. Хүүхдүүд хэцүүдлээ. Хоцрогдол арилгах яасан худлаа улс төр хийгээд та нар хичээлээ л заах үүрэгтэй биздээ. Хэн захирал байх ямар хамаа байна аа. Захирлаа дагаж намираад байнга шагнуулдаг юмнууд л ийм үйлдэл хийдэг байх хаха

1  |  4
Зочин (202.9.46.225) 2021 оны 10 сарын 26

Тэгээд өмнөх захирал байсан авгай интернеттэй болгочихгүй яасан юм бэ. Хэддүгээр зуун билээ. Энэ хүн ядаж эхлүүлж байгаа бололтой. Өндөр хурдний интернет захиалаад хэрэглээрэй. Амжилт

1  |  3
Зочин(202.9.46.225) 2021 оны 10 сарын 26

Шинээр томилогдон ажиллаж байгаа Цогзолмаа захиралд амжилт хүсье. Би таныг танихгүй гэхдээ хүчтэй байгаарай. Би бас удирдагч хүн. Хүн удирдах хэцүү. Цаашид харилцааны асуудал байгаа бол анхаараарай. Одоо бол загнаж удирддаг эрин үе өнгөрсөн шүү. Хаа газар ийм хүч муутай хэдэн хүмүүсээ ятган нэгтгэсэн юмнууд байдаг юм. Олон газар даргаар очижюмюм л үзлээ. Цөөхөн хэдэн хүмүүс л байгаа даа. Тэднийг судлавал хамгийн их эрх мэдэл цалин урамшуулал аваад эрхлээд сурчихсан хувийн сургууль төгссөн багш нар л байгаа. За амжилт\n

2  |  8
Зочин(202.9.46.225) 2021 оны 10 сарын 26

Энэ намар хэдэн багш, хүүхдүүд ядаж коридортоо уух устай болсон байна лээ. Халуун ус байна уу гээд аягаа барьж гүйсэн өрөвдөлтэй хэдэн багш нар харагддаг байсан. Овоо шинэ захирал ирээд юм юм хийж байгаа бололтой. Ая тухтай ажлын байр их чухал шүү. Таньдаг бол өмнөх захиралруу нь ороод хэлчихмээр л санагддаг байлаа. Манай хүүхдүүд тус сургуульд хамрагддаг. Цаашид олон сайхан юм хийгээрэй.

1  |  3
Зочин(66.181.177.97) 2021 оны 10 сарын 26

Энэ сургуулийн зарим нэг багш менежерүүд нь хуучин захирлын гар хөл бас, хүүхэд оруулах гэхээр хандивийн мөнгө нэхээд авдаггүй, ялзарсан газар байнлээ.\nШинэ захирал шинэ дүрэм журам хийх гэхээр ялзарсан дураараа аашилдаг байсан нь боломжгүй болохоор эсэргүүцэж байгаа юм.\nТөр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй.

1  |  4
Том ах зочин(202.9.46.225) 2021 оны 10 сарын 26

50-р сургууль шинэ захиралтай болсон юм байна. Даан ч тийм байхаа нилээн аж ахуйч захирал ирсэн юм шиг байна лээ. Сургууль нь өнгө ороод өөр байсан юмаа. Гадна тохижолт илт сайжирсан шинэ захиралд амжилт хүсье. Манай гэр сургуулийн арын байранд байдаг. Таныг эсэргүүцэж байгаа багш нар байгаа юм байна ойлгомжтой доо. Хэдэн хувийн сургууль төгссөн увайгүй юмнууд л байгаа. Шалгаад судлаад үзээрэй андашгүй. Амжилт

0  |  6
Zochin(202.126.89.29) 2021 оны 10 сарын 26

Odoo buur bagsh nariig hoorond n hagaralduulj how hayaj bn. Manjiin turiin bodlogo shig. Tsarai shigee har bodoltoi har awgai hurdan zailaasai

2  |  1
Зочин(122.201.31.205) 2021 оны 10 сарын 26

Хамт олондоо хандаад ийм үeд ядаж нэг удаа ч цуглуулаад уулзаад ярилцаж чадахгүй өөрт нь элдэв юм ярьсан хүний үгээр сонин тв ээр элдэвээр хэлээд суухаар яаж энэ олон хүмүүс зүгээр хараад суух вэ дээ бараг 2 сар ойлгомжгүй аймшигтай

2  |  0
ЧД-н иргэн(202.126.88.172) 2021 оны 10 сарын 24

Энэ дүүргийн засаг дарга солигдоод дүүрэгийн ажил дан худал хуурмаг ёс төдий явж өдий хүрсэн худалаа сайхан хийсвэр ярисан бүх хүмүүсийг өөртөө ашигтай зүйлээр хүрээлүүлсэн хүнийг ялгаварлсан халсан солисон манай дүүрэг биш ч гэж ажил хийж б.гаа хүмүүсийг хөгшин залуу гэхгүй зандарч цохих хүртэл үзэгднэ шүү дээ энэ намын бас нэг цүнх барисан олгой толгой шүү дээ. Хэлбэр дүрс хийсэн айишиг залуу.Тэр авгайгаа гаргаач малаа чи өөрөө явалдгүйл юм бол энэ олон хүнийг хүндлээч малаа. Ээж шигээ хүнийг цохиж зодох гэж б.сан чамд ямар ухамсар байх бэ⚳ Өмнөх засаг дарга нь хүн шиг хүн б.сан шүү малаас

2  |  0
Ахмад багш(64.119.18.202) 2021 оны 10 сарын 23

Хамт олонтойгоо эв зүйгээ олоод, шаардлагаа зөв тавиад ажиллаж чадахгүй бол одоо ажлаа өгөх хэрэгтэй шүү дээ. Байр байдлыг нь ажаад , хэлж ярьж байгааг нь сонсоод байхад бурууг бусад руу чихсэн, хүн хүнийг худал гүжирдсэн , удирдах ажилтны ёс зүйгүй хүн юм билээ. Дүүрэг бодит байдалтай ирж танилцаад гаргасан захирамжаа яагаад 2, 3 өөрчлөв? Ард нь албан тушаалын наймаа байгаа юм биш биз !!!! Энэ хэцүү цаг үед сургууль хамт олон, хүүхдүүдийг бодсон шийдвэрийг хурдан гаргах хэрэгтэй шүү, засаг дарга аа.

5  |  0
Зочин(202.9.46.243) 2021 оны 10 сарын 26

Сонинд би хийсэн гэж ярилцлага өгсөн зүйлүүдийг нь газар дээр нь очоод үзээрэй. Сургууль нь интернетгүй байхад цахим болгосон гээд яаж ичихгүй хэлж чадаж байнаа. Өмнөх захирлын хийсэн зүйлийг өөрөө хийсэн мэтээр худлаа попорч байгаа нь үнэхээр шившигтэй. Сүүлийн хэдэн жилд 50 - р сургууль нийслэлийн шилдэг 20 сургууль шалгаруулдаг индексийн шалгаруулалтад удаа дараа / 4 / шалгарч байсан хамт олон төлөвшсөн сургууль байлаа. Одоо ч мэдэхгүй. Энэ түр үүрэг гүйцэтгэгчийн үед энэ байхгүй болох юм шиг байна даа. Дүүргийн засаг дарга 10 гаранхан сургуулиулынхаа байр байдлыг мэдэх байлгүй.

2  |  0
Zochin(202.9.46.243) 2021 оны 10 сарын 23

Цогзолмааг зальтай, заргач, увайгүй орон гаран нөхөр гэдгийг нь хамт ажиллаж байсан хамт олон нь ярьдаг юм бна лээ шүү. Тийм болохоор тууштай тэмцэж үнэний дуу хоолой болоорой. Танай хамт олонд амжилт хүсье.

3  |  0
Зочин(202.126.89.135) 2021 оны 10 сарын 22

Хамт олон энэ хүнийг но той болоод л эсэргүүцэж байгаа байлгүй дээ,түргэн шийдэж өгмөөр юм,засаг төр ялзарчээ

2  |  0
Энэ болиоо(202.9.40.160) 2021 оны 10 сарын 24

Энэ Батсүмбэрэл томилогдсон цагаасаа л олон хүнийг халж сольж эхэлсэн. Тэгээд дүүргийн ажлаа сайн хийж байна уу гэвэл бас л үгүй бүр ч дордсон байх. Тэгээд хуурамч диплом цуглуулсан хэдэн нөхдүүдээр өөрийгөө хүрээлүүлцэн гэж байгаа. Яана даа энэ дүүрэг

1  |  0
Зочин (192.82.72.173) 2021 оны 10 сарын 23

Энэ асуудлыг хурдан шийдэж өгөөчээ .Хамт олны уур амсгал хэцүү байгаа шүү.

1  |  0
Chuloot irgen (124.158.107.13) 2021 оны 10 сарын 23

arail bailee ter Tsogzolmaa n.ugaasaa 23t.baihaasaa l avilga awdag n vnen zartai hvn bailee

2  |  0
Багш(202.126.89.245) 2021 оны 10 сарын 23

Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй асуудал мөнөөсөө мөн. Хэрэв энэ удирдах чадваргүй хүн байсаар байвал ажлаас гарна.

1  |  0
зочин(124.158.107.13) 2021 оны 10 сарын 23

ЧД-н засаг дарга шийдвэрээ үнэн зөв хурдан гаргаачээ дарамтгүй тайван ажлаа хиймээр бна Цогзолмаа захирал арай л дэндүү бна

4  |  0
Багш(124.158.107.13) 2021 оны 10 сарын 23

Ганцхан Цогзолмааг хамгаалаад бусад 85 багшийг үл тоож , дүүргийн засаг даргын тамгын газар асуудлыг шийдвэрлэхгүй удааж байгаа нь Батсүмбэрэл гэх энэ хүнтэй нягт холбоотой 2-ланг нь шалгах нь зөв ашиг сонирхлын зөрчил албан тушаалын барьцаа ббайгаа болоод асуудал шийдвэрлэхэд гацаа үүсч байгааг холбогдох байгууллагууд анхаарч судлах чухал

3  |  1
Эцэг эхийн төлөөлөл(202.21.108.8) 2021 оны 10 сарын 22

Энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Хүүхдүүд гэртээ ирээд ярих сэдэв нь ЗАХИРАЛын тухай болоод удаж байна. Хүүхдүүдийг ёс зүйтэй болгоно гээд багш нарыг сургаж байгаа талаар мэдээлэл явахыг харсан. Үнэндээ харамсалтай байна явуулж байгаа үйл ажиллагаа бодит байдалтай зөрөөд байна. Хүүхдүүд сурган хүмүүжүүлэгч багш удирдлагуудаас үлгэр жишээ авч ёс зүйд суралцана. Зөвхөн хичээлээр ёс зүй гэдэг мэдлэгийг олж авах биш амьдралын хэв маягаас харилцаа, ёс зүйд суралцана биздээ.

1  |  1
Зочин(202.9.46.7) 2021 оны 10 сарын 23

Багш нар шинэ арга барилаар ажиллах хүнийг эсэргүүцэж байгаа нь харамсалтай.Багш нар олноороо нийлж бусармаг ажиллагаа явуулж байгаа нь буруу.багш хүмүүс ёс зүйтэй хүлээцтэй байх хэрэгтэй сургах үйл ажиллагаа нь чухал шүү.Багш нар ер нь ажил ихтэй баймаао байхад эрх чөлөө нэрээр дураараа аашилж болохгүй.Төр төмөр нүүрээ харуулж энэ асуудлыг зохицуулах хэрэштэй.Хүнмй амаар үйл ажиллагаа явуулж болохгүй

1  |  9
Багш(66.181.161.99) 2021 оны 10 сарын 24

Дүүргийн засаг даргын тамгын газар асуудлыг шийдвэрлэхгүй удааж байгаа нь Батсүмбэрэл гэх энэ хүнтэй нягт холбоотой 2-ланг нь шалгах нь зөв ашиг сонирхлын зөрчил албан тушаалын барьцаа ббайгаа болоод асуудал шийдвэрлэхэд гацаа үүсч байгааг холбогдох байгууллагууд анхаарч судлах чухал

15  |  0
Top